Тэтгэлэг тараахад зөрчил гаргасан сургуулиудыг нэрлэв | News.MN

Тэтгэлэг тараахад зөрчил гаргасан сургуулиудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Тэтгэлэг тараахад зөрчил гаргасан сургуулиудыг нэрлэв

БСШУЯ, Монголын оюутны холбоо хамтран өнгөрсөн долоо хоногт оюутны 70200 төгрөгийн олголтод шалгалт хийсэн билээ. Оюутнуудын зүгээс зарим их, дээд сургуулийн удирдлага оюутанд олгох ёстой тэтгэлгийг сургалтын төлбөрийн үлдэгдэлд авч, кредит цагийг нэмж суутгаж байна гэх зэрэг санал, гомдол ирсэн тул дээрх шалгалтыг эхлүүлсэн байна. Шалгалт хийх явцад зарим сургуулиудад зөрчил илэрсэн тул Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Журам батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр тушаал гаргажээ. Үүнд их, дээд сургуулиуд  дахиж зөрчил гаргахгүй байхыг анхааруулсан, мөн оюутны тэтгэлгийг олгохгүй удаах, өөр зүйлд ашиглавал цаашид сургалтын эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл заалт гаргасан байна.

Дараах сургуулиуд 70200 төгрөгийн тэтгэлэг тараахдаа зөрчил гаргасан байна. Үүнд:

  • МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургууль
  • Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  • “Улаанбаатар эрдэм оюу” дээд сургууль
  • “Маргад”, “Газарчин”, “Сэрүүлэг”, “Хүрээ”,
  • “Хөдөлмөрийн дээд сургууль”  зэрэг дээд сургуулиуд үндэсний тэтгэлгийг олголгүй, сургалтын төлбөрт суутгах, бусад зүйлд ашиглаж байжээ. Гаргасан зөрчлийг ажлын хэсэг газар дээр нь таслан зогсоосон байна.

Оюутны тэтгэлгийн хоёр, гуравдугаар сарын 70200 төгрөг дөрөвдүгээр сарын эхээр сургуулиудын дансанд байршина.

                                Д.Жаргалсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-03-29 202.9.43.57

Гол нь хамгийн өргөн сонголттой !!!Бусад газар хямдхан байвал үнээ буулгана Компьютерландын 321 тоотод Гурван давхарт хойд шатны хажууд Дээрээс нь баахан бэлэгтэй!!!

Avatar

зочин 2012-03-29 182.160.45.200

энэ сургуулиудөд ер нь өгч байгаа юм уу миний таниж мэдэх бүх л оюутнууд мөнгөө аваагүйл гэх юм байна шүү дээ.

Avatar

hi 2012-03-29 49.0.165.25

Niigmiin uhaanii surguuli ni ch yalgaagui neg ch tug uguhgui tulvurt suutgasan geed baisan shuu.

Avatar

zochin 2012-03-29 202.55.186.20

Zarimiinh n ner dutuu bainaa, huviin surguuliud ihenh n taraagaaguish dee.

Avatar

ааааа 2012-03-29 203.169.50.130

ашгүй дээ? сайн юм болж

Avatar

Зочин 2012-03-29 202.5.196.86

МУИС-ийн ЭЗС-ийн сургууль бас төлбөр гээд өгөөгүй байгаа

Avatar

Зочин 2012-03-29 202.179.11.58

Монголд ер нь юм мэдэх хүн байгаа юмуу,шувуу хүртэл буруу дэвээд байх шиг гэдэг шиг болж байгаа юм ганц ч алга, томчуул нь л идээд, ард иргэд нь уугаад л хэрэг алгаа

Avatar

Зочин 2012-03-29 202.179.11.58

МУИС-ийн гадаад хэл соёлын сургууль л лав одоо хүртэл огт өгөөгүй ш дээ тэр шалгалтын хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ, одоо бид хаана хандах вэ мэдэх хүн байвал хэлээд өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж