“Монгол дээлээрээ гоёмоор санагдлаа”

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Монгол дээлээрээ гоёмоор санагдлаа”

“Гэгээн муза-2011” наадмын ерөнхий шүүгчээр ажилласан Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай энэ сарын 27-нд болсон “Гэгээн муза-2011” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний өмнө уулзсан юм.

-Наадмын ерөнхий шүүгчээр ажиллах ямар байсан бэ?

-Ерөнхий шүүгчээр ажиллах хэцүү байдаг юм байна. Анх удаа хийж байгаа болохоор шүүгч нарыг гол номинациудад чиглүүлэх, тэднийг мэрэгжлийн уран бүтээлчдийн чиглэл бүр рүү чиглүүлэн ажиллалаа. Энэ удаагийн “Гэгээн муза” наадамд шүүгчдийн дунд нэлээн маргаан тарьсан уран бүтээлүүд ирсэн. Гэхдээ энэ маргааныг буруугаар ойлгож болохгүй байгаа юм. Сайн уран бүтээл байгаа учраас  ажилласан шүүгч нарын дунд маш олон санаа бодол төрж, олон маргаан үүссэн. Дээр нь шүүгч нар дүнгээ тавиад нэгтгэхэд олон номинациудад оноо тэнцсэн асуудал бий болсон. Тэгэхээр үүнд бид зөв сонголт хийх асуудал шүүгч нарын хариуцлагатай үүрэг болж байсан. Шүүгч нар тангаргаа өргөсөн учраас үүнийхээ л дагуу үнэхээр үзэгчдийнхээ сэтгэл зүрхэнд шингэсэн сайхан чанарлаг уран бүтээлийг хийсэн авьяаслаг уран бүтээлчдэд “Гэгээн муза” гэдэг алтан цомыг өгсөн.

-Эцсийн шалгаруулалтад шүүгч нар хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Магадгүй хүн болгоны санаанд таарахгүй тэрэнд, энэнд өгчих байсан гэж яригдаж магадгүй. Гэхдээ олон хүн уралдаж байгаагаас хойш нэг нь түрүүлж таараа. Нөгөөтэйгүүр гэхэд шүүгч нар бүгдээрээ хоорондоо ярилцахдаа болдогсон бол бүгдэд нь өгчихөөр байлаа. Гэхдээ тэртээ тэргүй тоотой уран бүтээлүүдээс өгсөн номинациудын дагуу шалгаруулах ёстой учраас та бүхэн энэ наадамд сайн, сайхан, чанартай оролцлоо шүү. Оролцсон бүх театруудад баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны энэ өдрийн гоёлыг сонирхъё?

-Уран бүтээлчдийн гоёлыг наадамд хамтран ажиллаж байгаа Дизайнеруудын холбоо, “Монгол костюмс” хийсэн байгаа. Миний хувьд энэ удаад Монгол дээлээ өмсмөөр санагдлаа. Өөрөөр хэлбэл, Монгол дээл өмсөөд хэт хутгаа зүүснээс хойш монгол эд хэрэглэлээ зүүмээр санагдлаа. Тиймээс аавынхаа даалимба, хөөрөг гээд эд хэрэглэлүүдийг гаргаж зүүлээ. Баярынх нь өдөр эд хэрэглэлийг нь зүүгээд салхи оруулаад явж байхад бахархууштай юм болов уу. Монгол дээл дээрээ өнгийг нь ижилсүүлээд шляп өмслөө.  Монгол гутал маань одоо халуун дулаан болж байгаа болохоор жаахан халуудах болов уу гэж бодоод орос хром хослуулан өмслөө дөө.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж