Ази тивийн аварга шалгаруулах залуучуудын 22 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн ирэх наймдугаар сард Монгол Улсад болох юм. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын албан өрөөнд тэмцээнийг зохион явуулах хорооныхон хуралдлаа. Тус хуралд Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын орлогч дарга Б.Баатарзориг, УИХ-ын гишүүн, МСБХолбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, МСБХолбооны ЕНБДарга Б.Дашдорж, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, БТСГазрын хэлтсийн дарга М.Отгонбаяр, ГИХАЭГазрын дэд дарга Х.Гэрэлчулуун,НЦГазрын орлогч дарга Отгонбаатар тэргүүтэй зохион байгуулах хорооны гишүүд хүрэлцэн ирсэн юм. Хурлын үеэр Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах XXII сагсан бөмбөгийн тэмцээний “Мастер төлөвлөгөө”-г батлан гишүүдэд албан үүргийн хуваарилан өгсөн юм.