ОХУ-д сурдаг оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

ОХУ-д сурдаг оюутнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутнуудын дунд энэ сарын 9, 10-ны  Ялалтын баярын 65 жилийн ойн тохиолдуулан сагсан бөмбөгийн тэмцээн явуулахаар болжээ. Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын “Монгол оюутны хөгжлийн төв”, Монголын оюутны спортын холбоо хамтран тэмцээнийг зохион байгуулах юм байна. Одоогоор тус тэмцээнд Москва, Санкт Петербург, Екатеринбург, Ростов, Тамбов зэрэг хотын их, дээд сургуульд суралцаж байгаа 200 гаруй оюутан буюу нийт 30 баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж