-Юуны өмнө танд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд тань баяр хүргэе. ОХУ-ыг ойрын хэдэн жилд та удирдахаар боллоо. Үүнээс яриагаа эхэлье?
-Өнгөрсөн, одоо, ирээдүй. Өнгөрсөн он жилүүдэд манай ард түмэн дэлхийн түүхэнд амсаж байгаагүй том хохирол, байгуулж байгаагүй том гавьяаг байгуулж чадсан. Орос бол асар их туршлагатай, хүчтэй, бас сайхан орон. Үүгээрээ бид бахархдаг. Гэхдээ бид улс орондоо шинэчлэл хийх хэрэгтэй байгааг би ойлгож байна. Тиймээс шинэ сонголт хийх шаардлага Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард иргэдэд тулгараад байсан. Үүнийгээ ч тэд илэрхийлж, хүчтэй, зорилготой, туршлагатай хүнийг сонгосон гэхэд буруудахгүй байх. Тэр ч үүднээсээ тэдэнд улс орны эдийн засгийн, стратегийн, бодлогын, хөгжлийн, эрх чөлөөний урт удаан баталгааг өгөх цаг ирж байна. Орос хүн болгон жаргалтай амьдрах цаг ирсэн. Ирээдүйд Оросууд ямар нэгэн асуудалгүй, зовлон зүдгүүргүй сайхан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Тийм бололцоо ч бий. Ирээдүйнхээ төлөө хэн ч зөв сонголт хийхийг зорино. Тэд ч тэгсэн. Үүний илрэл бол сонгуулийн дүн гэж ойлгож болно.
-Сонгуулийн үеэр таныг эсэргүүцэж байсан хүмүүсийн эсэргүүцэл намжсан бололтой?
-Ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Би нэг жишээ хэлье. Сонгуулийн үеэр хүмүүс юу гэж л бүгдээрээ миний төлөө саналаа өгөх вэ дээ. Тодорхой хэмжээний үзэл бодол, байр суурь өөр хүмүүс байх нь ойлгомжтой. Дор хаяж сөрөг хүчнийхэн миний эсрэг зогсох нь тодорхой. Гэхдээ сайн сайхан ирээдүйн төлөө, өөрсдийн амьдралын өөрчлөлтийн төлөө тэд сонголтоо хийсэн. Үүний талаар дахин сөхмөөргүй байна. Сонгууль болсон. Санал өгсөн. Бид ялсан.
-Дотоодын гэхээс илүү гадаадын, олон улсын эргэн тойронд таны орон зай дутагдаж байгаа юм шиг санагдах юм. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Би үүнийг үгүйсгэхгүй. ОХУ олон улсад ямар байр суурьтай вэ гэдгийг л илэрхийлж байгаа тод жишээ. Үүнийг надаар хэлүүлэлтгүй ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаас ОХУ олон улсад ямар үүрэг гүйцэтгэж байгаа бол. Та юу гэж бодож байна вэ. Үүрэг гүйцэтгэх тал дээр өөр асуудал яригдана. Харин нөлөөны талаар асууж байвал би хариулт өгөх боломжгүй шүү дээ. Юун түрүүнд эдийн засгийн чадамжаа баталгаатай болгох хэрэгтэй. Европ өнөөдөр ямар хүнд байдалтай байна вэ. Хэдхэн орон санхүүгийн хямралд ороход бусад нь нөхцөл байдалд чирэгдэж байна. Манай улс ч нөлөөлж байгаа. Энэ бүхэнд манай улсын дотоодын эдийн засаг, санхүүгийн чадамж чухал ач холбогдолтой. Бидэнд нааштай үр дүн үзүүлэхүйц төлөвлөгөө бий. Үүнийг эдийн засгийн баталгаа бүхий төлөвлөгөө гэж тайлбарлаж болно.
-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Цөмийн зэвсгийн тоог бууруулахад бэлэн” хэмээн мэдэгдсэн. Цөмийн зэвсэгтэй, цөмийн эрчим хүчтэй орнуудын байр суурийг сүүлийн долоо хоногт дэлхий нийт хангалттай сонссон болов уу. АНУ-ын байр суурийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Цөмийн аюулгүй байдлын олон улсын II саммит Сөүл хотноо болсон. Саммитийн өмнө Сөүлд ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама солонгос оюутнуудтай уулзан цөмийн аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцсоныг би сайн санаж байна. Түүний хэлсэн үгнээс “Байх ёстой хэмжээнээс хэтэрсэн их хэмжээний цөмийн зэвсэг манайд байна” гэсэн нь онцгой анхаарал татсан. Шаардлагад нийцсэн, хангалттай гэж байгаа юм шиг л сонсогдсон. Тухайн үед Москвагаас тэдэнд хандан мэдэгдэл хийсэн. Мэдэгдэлд “Сөүлийн саммит дээр даяарчлалын шинж чанартай санаачилгыг дэвшүүлэхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
-Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй Митт Ромни ОХУ-ыг шүүмжилсэн. Энэ тал дээр одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэр ч байтугай “М.Ромни тархиа ашигламаар юм” гэж байсан. Таны хувьд?
-Түүний хэлсэн үг бүрт ямар нэгэн утга агуулагдаж буйг тэрбээр сайн ойлгож байгаа байх. Хэлсэн үгнээс нь дайн дажин, хүчирхийлэл “ханхалж” байгааг бүгд харж байна. Магадгүй ОХУ-ыг шүүмжилснээр түүний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулах “тийз” болно гэж найдсан бололтой. Тэгвэл эндүүрчээ. Товчхондоо, түүний хэлсэн үг хоёр улсын хүйтэн дайны дурсамжийг сэргээсэн бололтой. “Буруу сэдвээр оролдож буй нэр дэвшигч” гэж түүнийг л хэлнэ байх. Үүнд ач холбогдол өгөхгүй байна.
-ОХУ-ын дэд Ерөнхий сайд Владислав Сурков БНХАУ-д айлчлахдаа олон зүйлийн талаар ярилцсан. Үнэнийг хэлэхэд, Оросын шинэ өрсөлдөгч бол БНХАУ гэдэгтэй та санал нийлж байна уу?
-БНХАУ бол манай мөнхийн сайн хөрш. Тэр ч утгаараа хоёр улсын хамтын ажиллагаа ойрын гэлтгүй хэдэн зууны турш эвсэг сайхан харилцаатай байна гэдэгт итгэж байна. Эдийн засгийн хувьд хүчтэй болж буй нь хөрш зэргэлдээ манай улсын хувьд ч таатай мэдээ. Хүчирхэг хөршийн хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Үүнд би сайшаалтай хандаж байгаа.
"Улс төрийн тойм" сонин

Зочин 2012-03-29 182.160.1.82
Ардчилал гэж хуцаж америкт идүүлж байхаар улс орноо боддог дарагуйлагч байсан нь хол дээр л дээ Тэгээд л Путинг сонгогдохоор өнөө америк мэт нь боож үхэх гэж байгаа шүү дээ
Зочин 2012-03-29 182.160.1.82
Ардчилал гэж хуцаж америкт идүүлж байхаар улс орноо боддог дарагуйлагч байсан нь хол дээр л дээ Тэгээд л Путинг сонгогдохоор өнөө америк мэт нь боож үхэх гэж байгаа шүү дээ
Зочин 2012-03-29 124.158.110.62
ОРОСУУД ИДЭХ ТАЛХГҮЙ Ч БАЙСАН ЭЗЭН ТӨР НЬ ДЭЛХИЙД ДАНАЛЗАЖ БАЙВАЛ ИХ ГҮРНИЙ ИРГЭН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАН СЭТГЭЛЭЭРЭЭ ЦАДДАГ ХАЧИН АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ. ОРОСЫН ТӨР СУЛ ДОРОЙ БАЙСНААС АРД ИРГЭД НЬ ӨЛСГӨЛӨН ЯДУУ БАЙСАН НЬ ДЭЭР ГЭЖ ҮЗДЭГ ҮНДЭСНИЙ ГАЖ ҮЗЭЛТЭЙ.
ааа 2012-03-29 202.21.113.138
Дэлхийн 4ний нэгийг эзэлж суучихаад орсууд шиг жаргаж бгаа улс үгүй биз. Монголоос 70 жилийн турш хэчнээн их газар салгав даа. Ёстой зальтай айхтар улс
Зочин 2012-03-29 202.179.20.205
Paatin MNG-d maash olon fan-tei gedgee meddeg bolow uu xoorxii. wlodyoo ooriig chine shvten bishregchid end wagon wagonoor baina. Chadwal bvgdiig ni awaad yawaach gej xelexsen
t*******t 2012-03-29 122.201.22.82
Путин бол дэлхийн хэмжээний том дарангуйлагч Юу үнэн энэ л үнэн Заавал дарангуйлагч байснаар улс орныг удирддаг цаг өнгөрсөн Путин надад таалагддаггүй
Зочин 2012-03-29 180.3.244.18
chamd taalagdah albagui. Oros-iig 1 garaar barihgui bol hetsuu baih. Putin harin ch orosuudiig em negdeltei bailgaj chadah shuu
Зочин 2012-03-29 202.179.7.6
Хүйтэн дайны бүтээгдэхүүн. За бараг энэ ч дээр байх хоосон толгойтой баахан пуужинтай нөхдүүд хэрэлдэж бгаад кнопоо дарж орхивол дэлхийг тэр чигээр нь нөгөө ертөнц руу явуулчихвал яана гэсэн.Худлаа ч гэсэн гоё сайхан юум яриад байж бвал мануусд ашигтай.
Зочин 2012-03-29 103.10.21.75
амьд нэртэй арзайж явах нь л чамд чухал уу тээ
Зочин 2012-03-29 202.179.7.6
Зүгээр сайн амьдмаар бнаа хөө Иванууд эвгүй нөхдүүд ш дээ 70 жил шоронд байцгаасан улсууд эрүүгийн сэтгэхүй нь гойд хөгжижхсөн ясаа булаалцаад эхвэл мануусд халтай барууныханд бүр гай болно. Нил пуужин шдээ тэр нь бараг дэлбэрэх гээд бдаг юум гэсн шдээ үгүй юум боловуу найзаа
Зочин 2012-03-29 182.160.39.75
Путин чадах болуу даа Орос ч үнэхээр баян гэхдээ цаад орнуудаас техник технологийн талаар маш их хоцорсон доо
zochin 2012-03-29 77.8.49.217
gazriin bayalag asar ihtei uls shuu dee.uuniigee Puten shig eh ornoo gesenudirdagch baihad zob erguulnee. odoo zagt zaabal oorsdoo shineertehnik sedeh shaardlagagui, mongooroo hudaldaj abaad humuusee tuun deeree ajilluulj surgaad l boloosh dee. Puten uuniig alihediin uhaarch medeed hiigeed ehelchihsen hun.manai heden mahan tolgoinuud uu,ashigt maltmalaa hujaa ruu gargaad l hedehen humuus ni bayajaad l…iimerhuu ulstortei baih yumbol uu 10 jiliin daraa yaandaa…ireedui burheg baina shuu
1ООOзахиа с о м 2012-03-29 202.126.91.196
Манайх дээр байгаа бараанууд нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО итгэлтэй байна! Манай хаяг Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг манайхаас сонирхоорой Манайх 1ОО оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр4
Зочин 2012-03-29 103.10.21.75
манай хуху намынхан ижилхэн ярьдаг юм байна тэгнэ ингэнэ сайхан ирээдүй ингэнэ тэгнэ тэгэх цаг болсон тийм төлөвлөгөө байна боломжтой ч гэх шиг бөөлжис цутгасан энэ тархи угаалтаас салах юмсан
TTT 2012-03-29 203.194.116.182
Putin shig hvchirheg sain uls turch manaid bhgv n haramsaltai.
Зочин 2012-03-29 122.201.18.141
Яг үнэн. Ядаж л Путин бусдын хараат улс болохгүйн тулд бүх өрнөөс салгасан. Манайх яанадаа. Өдрөөс өдөрт л өр нь нэмэгдээд байх юм. Сар бүр архины мөнгө олгохын тулд шүү. Ядаж нэг гайгүй мах комбинат барьсан бол ч яахав