Баруун бүсийн загвар сум тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн загвар сум тодорлоо

Энэ сарын 17-нд хуралдсан Баруун бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар Увс аймгийн Ховд сумыг “Баруун бүсийн загвар сум”-аар шалгаруулахаар болж, саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгаа юм байна. “Баруун бүсийн загвар сум” шалгаруулах үзүүлэлтэд Увс аймгийн  Ховд сум, Завхан аймгийн Нөмрөг сум, Говь-Алтай аймгийн Дарви сум, мөн Ховд аймгийн Манхан сум, Баян-Өлгий аймгийн Алтай сумд өрсөлдөж, аймаг бүрээс таван хүний бүрэлдэхүүнтэй баг сум бүр дээр очиж ажиллаад Ховд сумыг шалгаруулахаар болжээ.”Баруун бүсийн загвар сум”-аар Ховд сум батламжлагдвал Засгийн газраас 100 сая төгрөгийн дэмжлэг авч, сум орон нутгийнхаа өнгө төрхийг өөрчлөх, үйлдвэр үйлчилгээгээ өргөтгөх боломж нээгдэнэ гэнэ.

Б.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж