Т.Дэлгэрмөрөнгийн шинэ гоёл

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөнгийн шинэ гоёл

Хүннү дээл жинхэнэ мода болж байна. Өнгөрсөн оноос эхлээд л хүннү дээл олны дунд тансаг, эрхэмсэг гоёл болон хувирлаа. Дуучин Д.Болд “Монгол поп” урсгалыг гаргаж ирэхдээ мөн л хүннү загварын дээлээр имижээ бүрдүүлж байсан. Тэрбээр бүүр хүннү дээлээ “swarovsky”-гоор хүртэл чимэглэсэн. Бас нэг жишээ нь өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар төрийн тэргүүнээс эхлээд улсын их хурлын гишүүд хүртэл хүннү дээлээр гоёцгоосон.

Тэгвэл саяхан болсон “Гэгээн муза-2011” наадмын улаан хивсний ёслолд ч гэсэн хүннү дээлээр гоёсон жүжигчид, уран бүтээлчид их байлаа. Эрчүүдийн ихэнх нь хүннү дээлээр гангарч, хүннү дээлтнүүдийн “үдэш” болохоо шахсан. Тэдэн дунд “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн онцгой харагдаж байв. Тэрбээр өмнө нь цагаан өнгийн хүннү дээлээр гоёж байсан бол энэ удаад хар өнгийн хүннү дээл хийлгэжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж