Өвөрхангайн сурагчид эсэргүүцлийн жагсаал хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн сурагчид эсэргүүцлийн жагсаал хийжээ

Саяхан Өвөрхангай аймгийн Хархорин сумын гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид шинэ сонгогдохоор болсон захирлаа эсэргүүцэн жагссан байна. Эдгээр цуглаан зохион байгуулсан сурагчдыг зогсоохоор сургуулийн удирдлагууд нь цагдаа дуудан баривчлуулсан гэнэ. Энэ хэрэг явдлынхаа дараа эцэг эхчүүдэд нь жагсаал цуглаан нь даамжирч, хэрэг төвөг гарах вий хэмээн сэргийлсэндээ ийм арга хэмжээ авсан хэмээн тайлбарласан байна.

Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж