2011 онд гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж, 10000 хүн ам тутамд 3.7-д нь тохиолдож байсан. Энэ он гарсаар 2012 оны эхний 2 сард 854 тохиолдол бүртгэгдж, энэ гуравдугаар сард үргэлжлэн гарсаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Шалтгаан: Гахай хавдар нь вирусаар үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм.
Нууц үе: Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хоног, дунджаар 21 хоног. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна.
Илрэх шинж тэмдэг: Гахай хавдарын үед толгой өвдөх, 38-39°С халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Сэргийлэх арга:
Дархлаагаа дэмжих (Витамин С, салимон гэх мэт ) хэрэглэх Ам, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, 0.1% хоолны давсны болон содын, царвангийн уусмалаар зайлах Амны хаалт зүүх, түүнийг 2 цаг тутамд сольж байх Өрөө тасалгааг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа хийх Өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах
Хориглох зүйл:
Даарах, хийжүүлсэн ундаа, шоколад, өөх тостой, шарсан хоол хүнс хэрэглэх
Аяга, халбага, тоглоом, сойз гэх мэтийг дундаа сольж хэрэглэх