Өмгөөлөгчдийг дуудсан ч очихгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийг дуудсан ч очихгүй гэжээ

Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг, Ц.Мөнхдэлгэр нарыг нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа өнөөдөр 14.00 цагт дуудаж уулзахыг хүссэн юм. Гэвч өмгөөлөгчид  Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа тул  очихгүй гэж мэдэгдсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхийн асуудлаар нийслэлийн шүүх дуудаж уулзах шаардлага байхгүй гэж үзжээ. Харин Ерөнхий шүүгч Б.Сарантуяа өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээсээ татгалзсан асуудалтай холбогдуулан санал хүсэлтийг нь сонсохоор цаг гаргасан гэх тайлбарыг нийслэлийн шүүхээс өгч байна.

Харин маргааш Ерөнхий шүүгч Б.Сарантуяа үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийхээр болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж