Жастин Биберийг шүүхэд дууджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Жастин Биберийг шүүхэд дууджээ

Дуучин Жастин Бибер твиттертээ санаандгүй бичсэн зүйлээсээ болж шүүхэд дуудагдсан гэнэ. Өөрийн блогтоо гар утасны дугаараа бичихдээ сүүлийн хоёр тоог нь одоор орлуулан орхисон аж. Утасдахыг хүссэн шүтэн бишрэгчид нь хоёр тоог өөрсдөө олох байх гэж бодсон нь Жастиныг 19 сая ам.долларын торгууль төлөхөд хүргээд байна.

Дуучинтай утсаар ярихыг хүссэн олон шүтэн бишрэгчид нь одноос өмнө бичсэн дугаар руу залгасаар байсан гэнэ. Харин энэ дугаар нь Техас мужид амьдардаг нэгэн айлын суурин утас бөгөөд мянга гаруй удаа утсаа авч хариулсан байна. Бибер утасны дугаараа блогоосоо даруй авсан ч шүтэн бишрэгчид нь нөгөө айл руу залгасаар байжээ.

Гэр оронд тав тух алдуулсан гэж Жастин Биберийг Техасын гэр бүл шүүхэд өгсөн бөгөөд торгууль төлөхийг шаардсан юм. Харин торгуулийн хэмжээг одоогоор эцэслэн  тогтоогоогүй байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж