Гэрийн нөхцөлд хэрхэн шүд цайруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Гэрийн нөхцөлд хэрхэн шүд цайруулах вэ?

-Хүнсний сод, “Hydrogen peroxide” /эмийн сангуудад бий/ хоёрыг хольж шүдний оо гаргаж авна. Энэ оогоор тогтмол угаах юм бол бүх толбо арилна. Энэ уусмалыг өчүүхнийг ч болов залгиж болохгүй. Үр дүн нь хэд хоногийн дараанаас харагдана.

-Том гүзээлзгэнийг гэрийн нөхцөлд шүд цайруулахад өргөнөөр ашигладаг. Өдөрт нэг удаа шүдээ гүзээлзгэнээр үрээрэй.

-Мөн жүржийн хальсны дотор талаар шүдээ үрэх нь цайруулахад тустай.

-“Apple cider vinegar” гэсэн бичигтэй, нэг ёсондоо алимны цуугаар шүдээ орой бүр тогтмол зайлах нь мөн л үр дүнтэй арга юм.

-Дээрх жимсний орцтой цайруулах аргуудыг хэрэглэсний дараа шүдээ жирийн оогоор заавал угаагаарай. Учир нь жимсэнд тодорхой хэмжээгээр чихэр агуулагддаг.

-Модны үнсээр шүдээ угаа. Үүнд шүд цайруулагч потассиум гедроксид агуулагддаг юм.

-Тэнцүү хэмжээний нимбэгний шүүс, давс хоёрыг нэг саванд хийж уусмал бэлдээд түүгээрээ шарласан хэсгийг арч. Эсвэл шүднийхээ оон дээр нимбэгний шүүм багахныг дусааж байгаад шүдээ угааж байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж