УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ зэрэг цөөнгүй гишүүнийг маргааш МАН-аас гарч МАХН-д элсэх гэж байна гэсэн мэдээ хэвлэлүүдэд гарчээ. Энэ талаар эрхэм гишүүн Ц.Даваасүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр энэ асуултад “Тийм юм сонин дээр гарчихаж уу. МАХН-д бид элсэх байтугай тэгэх гэж байна гэж би өөрөө ч сонсоогүй юм байна” гэсэн хариу өглөө.
Д.ОЮУН