Нэрт дуучин 1990-ээд онд анх Швейцарийн нэгэн эмнэлэгт биеийн галбираа засуулах гоо сайхны мэс засал хийлгэж байсан ажээ. Харамсалтай нь, мэс заслын дараа Пугачева ухаан орохгүй байсан бөгөөд түүнийг онгоцоор Москвад хүргэж ирсэн юм. Дуучныг цусандаа халдвар авсан байж магадгүй гэж эмч нар оношилсноос гадна зүрх нь тэднийг айлгаж байжээ. Эмч нар түүний амийг аврахаар бүхий л чадлаараа эмчилсэн байна.
Гэвч энэ тохиолдол дуучинд сургамж болоогүй гэнэ. Пугачева дараа нь нүүрээ татуулж байсан бөгөөд эрүүл мэндээсээ илүү гоо сайхандаа санаа тавьж байсан юм. Харин саяхан дахиад нүүрээ татуулах гэсэн түүний саналыг гоо сайхны мэс заслын эмч нар эрс үгүйсгэсэн аж. Эмч хэлэхдээ дуучны зүрх дөрвөн цагийн мэдээ алдуулах тариаг тэсвэрлэж чадахгүй, үүнийг мэс заслын эмч бүхэн хэлнэ гэжээ.
Одоо Алла Пугачевад бусдын адил жам ёсоороо хөгшрөх зам үлдлээ.