“Сандей” зах хуучин хуваариар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Сандей” зах хуучин хуваариар ажиллаж байна

Хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг зохицуулах зорилгоор Нийслэлийн Захирагчийн албанаас зарим худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан билээ. Уг захирамжид “Сандэй плаза” худалдааны төвийг  энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 08.00-17.00 цагийн хооронд ажиллуулахаар заасан. Гэвч өнөөдрийн байдлаар тус зах хуучин цагийн хуваарийн дагуу буюу 10.00-21.00 цаг хүртэл ажиллаж байна. Учир нь худалдааны төвийн нийт  800 орчим лангуу түрээслэгч бизнес эрхлэгчид 08.00-17.00 цаг хүртэл ажиллавал худалдан авагчгүй болох тул удахгүй дампуурна хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Талбайн хэмжээнээс хамаарч сард 650 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгийн түрээс төлдөг тэд өмнөх цагийн хуваарийн ажиллах хүсэлтээ Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлээд байгаа гэнэ.

                                Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж