“Хулгайн” дизайн америкчуудыг цочирдууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Хулгайн” дизайн америкчуудыг цочирдууллаа

Дэвид Финчерийн “Луун шивээст бүсгүй” (The Girl with the Dragon Tattoo)
киноны DVD дискийг хэд хэдэн америк хүн дэлгүүрт нь буцааж өгчээ. Sony
компаниас энэ долоо хоногт гаргасан албан ёсны DVD нь, юуны түрүүнд, ер
бусын дизайнаараа америкийн үзэгчдийг цочирдуулжээ. Баталгаатай, лиценз
бүхий хайрцаган дотор зүгээр л маркераар киноны нэрийг бичсэн бланк DVD
байсан юм байна.

Киноны DVD-ний борлуулалтыг хариуцаж байгаа
Redbox компаниас үүнтэй холбогдуулан сайтан дээрээ албан ёсны мэдээлэл
гаргахаас өөр аргагүй болсон байна. Энд мэдэгдсэнээр бол, диск нь нь
албан ёсны лицензтэй бүтээгдэхүүн мөн бөгөөд дизайныг нь хэргээр “бланк”
дискийг дууриалгаж хийжээ.

Сүүлд нь, Sony компани мөн мэдэгдэл
хийж, дискний дизайн нь кинонд хөндөгдөх компьютерийн хакер болон “сайн
эрс”-ийн сэдвийг онцлон тусгасан болохыг баталжээ.

“Луун шивээст
бүсгүй” кино 2011 онд дэлгэцэнд гарч эхэлсэн бөгөөд гол дүрд нь Дэниэл
Крэйг, Руни Мара, Робин Райт, Стеллан Скарсгард нар тоглосон юм. Энэ
киног шведийн зохиолч Стиг Ларссоны “Мянган” нэртэй гурамсан бүтээлийн
эхний ботиор хийсэн билээ. Sony Pictures Ларссоны бусад ботиудыг ч
дэлгэцийн бүтээл болгоно гэж мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: The Daily Telegraph
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж