УИХ-ын гишүүд МАХН-д элсэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд МАХН-д элсэх үү?

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүд маргааш МАХН-д элсэх гэж байна гэсэн мэдээлэл тараад эхэллээ. Эдгээр гишүүд танай намд элсэх талаар хандсан уу?

-Үгүй. Тэдний хэн нь ч тийм зүйл яриагүй. “Бор шувуу” тарсан байна.

-Маргааш МАХН-д шинэ гишүүд элсүүлэх гэж байгаа юм уу?

-Манай нам маргааш “Хүний нөөцийн алтан сан”-гаа нээнэ.

-Тийм үйл явдал болох гэж байна уу. Ямар арга хэмжээ юм бэ?

-Гишүүд элсүүлнэ. Хүний нөөцтэй холбоотой бусад ажлууд хийнэ. Гэхдээ тэр үеэр УИХ-ын гишүүд МАХН-д элсэнэ гэсэн зүйл байхгүй.

-Арга хэмжээ бүтэн өдөржин болох уу?

-Маргааш 14.00-17.00 цагийн хооронд болно.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж