Гибсоны улирал дууслаа

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

NBA–гийн “Кливланд Кавальерс”-ын хамгаалагч Даниэл Гибсон зүүн хөлний шагайны бэртлээс болж, энэ улирлыг улирал дуустал тоглохооргүй боллоо. Тэрбээр энэ сарын 19-нд “Нью Жерси Нетс”-ийн эсрэг тоглолтод шагайгаа бэртээсэн. 2011-2012 оны улирлын тоглолт өндөрлөхөд нэг сарын хугацаа үлдсэн тул Гибсон энэ улирлыг дуустал тоглохгүй болсон нь “Морин цэргүүд”-ийн хувьд хүнд гарз болов. Учир нь “Кливленд” плейоффын сүүлийн байрын төлөө өрсөлдөж байгаа. Өдгөө 26 настай тэрбээр энэ улиралд дунджаар 26 минутыг талбай дээр өнгөрөөхдөө 7.5 оноо авч, 2.2 дамжуулалт өгчээ.

“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж