
Жон Бонер шаардлагадаа Сөүлд болсон уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг ямар үр дагавар авчрах бол гэж санаа зовниж буйгаа бичсэн байна. Б.Обама уулзалтын үед Европын пуужин эсэргүүцэх хамгаалалтыг шийдэх асуудалд АНУ уян хатан бодлого барина гэж амласан юм. Тиймээс Жон Бонер дээрх асуудалд Ерөнхийлөгч Б.Обамаг ОХУ-д ямар нэгэн буулт хийхээр төлөвлөж байгаа юу гэсэн асуулт тавиад байна.
Шаардлагад Европын пуужин эсэргүүцэх хамгаалалтыг шийдэх асуудалд АНУ-ын байр суурийг өөрчлөх талаар Ерөнхийлөгч санал болгосноороо ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа нь оросуудад ямар нэгэн талын буулт хийгээгүй гэдгээ нийтэд тодорхой тайлбарлах хэрэгтэй гэж Бүгд найрамдах намын гишүүн спикер бичсэн байна.