Цахим “Харри Поттер” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Цахим “Харри Поттер” худалдаанд гарлаа

Удаан хугацаанд хүсэн хүлээсэн электрон “Харри Поттер” худалдаанд гарч эхэллээ. Шидтэн хүүгийн тухай цуврал ном зохиолч Ж.К.Роулингийн өөрийнх нь pottermore.com цахим хуудсаар зарагдаж байна. Электрон хувилбар 5-8 ам.доллар, аудио хувилбар нь 18-30 ам.долларын үнэтэй.

Одоогоор зөвхөн англи хэл дээрх номыг борлуулж байгаа бөгөөд итали, герман, франц, испани хэл дээрх хувилбарууд дараа дараагийн долоо хоногуудаас борлуулалтад гарна. “Харри Поттер” цуврал роман дэлхий даяар 450 сая хувь борлогдсон билээ. Электрон хувилбарыг өнгөрсөн аравдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн байсан ч бодож байснаас олон хэрэглэгч pottermore.com сайтын хэрэглэгч болох нь тодорхой болсон тул сайтын бүтцэд нэлээд олон өргөтгөл, засварыг хийсээр электрон хувилбар ийнхүү уншигчдын хүртээл болж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж