
Одоогоор зөвхөн англи хэл дээрх номыг борлуулж байгаа бөгөөд итали, герман, франц, испани хэл дээрх хувилбарууд дараа дараагийн долоо хоногуудаас борлуулалтад гарна. “Харри Поттер” цуврал роман дэлхий даяар 450 сая хувь борлогдсон билээ. Электрон хувилбарыг өнгөрсөн аравдугаар сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн байсан ч бодож байснаас олон хэрэглэгч pottermore.com сайтын хэрэглэгч болох нь тодорхой болсон тул сайтын бүтцэд нэлээд олон өргөтгөл, засварыг хийсээр электрон хувилбар ийнхүү уншигчдын хүртээл болж байгаа юм.