“Луун шивээст бүсгүй” киноны диск.
Фото mwtnewsandviews.com

Киноны DVD-ний борлуулалтыг хариуцаж байгаа Redbox компаниас үүнтэй холбогдуулан сайтан дээрээ албан ёсны мэдээлэл гаргахаас өөр аргагүй болсон байна. Энд мэдэгдсэнээр бол, диск нь нь албан ёсны лицензтэй бүтээгдэхүүн мөн бөгөөд дизайныг нь хэргээр “бланк” дискийг дууриалгаж хийжээ.
Сүүлд нь, Sony компани мөн мэдэгдэл хийж, дискний дизайн нь кинонд хөндөгдөх компьютерийн хакер болон “сайн эрс”-ийн сэдвийг онцлон тусгасан болохыг баталжээ.
“Луун шивээст бүсгүй” кино 2011 онд дэлгэцэнд гарч эхэлсэн бөгөөд гол дүрд нь Дэниэл Крэйг, Руни Мара, Робин Райт, Стеллан Скарсгард нар тоглосон юм. Энэ киног шведийн зохиолч Стиг Ларссоны “Мянган” нэртэй гурамсан бүтээлийн эхний ботиор хийсэн билээ. Sony Pictures Ларссоны бусад ботиудыг ч дэлгэцийн бүтээл болгоно гэж мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: The Daily Telegraph