iPad авсан хүмүүс мөнгөө буцааж авна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

iPad авсан хүмүүс мөнгөө буцааж авна

“Apple” компани iPad худалдан авсан Австралийн худалдан авагчдад мөнгийг нь эргүүлэн өгөх санал тавьсан гэнэ. Австралийн орон нутгийн LTE сүлжээнд iPad планшетийн ажиллагааны систем тохирохгүй байгаад зарим хүмүүс сэтгэл дундуур байгаа юм. Тэд өөрсдийгөө компанийн зар сурталчилгаанд хууртсан гэжээ. Түүнчлэн Австралийн өрсөлдөөн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах комиссоос “Apple” компанийг худалдан авагчдыг төөрөгдүүлсэн гэж зарга мэдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Тиймээс Apple компани шинэ загварын iPad худалдан авсан хүмүүст захиа илгээсэн ажээ. Захианд хэрэв шинэ загварын iPad худалдан авагчдын хүсч байсан хэмжээнд хүрэхгүй байгаа бол мөнгийг нь эргүүлэн өгөх санал тавьсан байна. Мөн Apple компани шинэ iPad нь Австралийн LTE сүлжээнд ажиллахгүй гэсэн сануулгыг Австралийн дэлгүүрүүдэд бичихээр төлөвлөөд байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж