-Энэ удаагийн олимпиадыг онцлог юу байв. Ер нь Монгол хүүхдүүдийн физикийн мэдлэг тив, дэлхийд ямар түвшинд байгаа гэж үзэж байна вэ?
-Улсын физикийн олимпиад жилээс жилд өргөжиж байна. Тэр дундаа хотын олимпиад нэлээн өргөн хүрээг хамардаг болсон. Энэ жил бид олон хүүхдийг хамруулах үүднээс бас тэднийхээ нийгмийн идэвхийг дээшлүүлэх зорилгоор шагналын сангаа нэмэгдүүлсэн. Олимпиадад түрүүлсэн хүүхдүүдийг маань цаашдаа улсын хэмжээний Ази тивийн, дэлхийн хэмжээний уралдаанууд хүлээж байна. Манай монгол хүүхдүүд физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцдог уламжлалтай. Жилийн жилд хүрэл, мөнгөн медаль хүртэж ирдэг. Харин энэ жил зохион байгуулагчдын зүгээс Азид болон дэлхийд өрсөлдөх хүүхдүүдийнхээ медалийн өнгийг хувиргаж алт болгох зорилго тавьсан. Туршлагаас харахад олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүд их дээд сургуулийн нэг хоёрдугаар курсээс бүгдээрээ гадаадад суралцахаар явдаг. Япон болон АНУ-ын их дээд сургуулиудад маш амжилттай суралцаж байгаа. Олимпиад өөрөө хүүхдүүдийн оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлдэг. Тийм учраас аавынхаа нэрэмжит хотын олимпиадыг ивээн тэтгэж хүүхэд залуустаа урам өгье гэдэг үүднээс энэ ажлыг зохион байгуулахдаа дуртай байдаг. Ирэх тавдугаар сард Энэтгэх улсад Азийн физикийн олимпиад болно. Үүнд улсын олимпиадуудын нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд оролцоно. Энд хотын олимпиадад тэргүүлсэн хүүхдүүд ч олноороо хамрагдана. Өнөөдрийн шилдэгүүд маань Азийн олимпиадад оролцох эрхээ авч чадна гэж бодож байна.