Байгалийн гамшиг ойрын хугацаанд ихээр тохиолдоно | News.MN

Байгалийн гамшиг ойрын хугацаанд ихээр тохиолдоно

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшиг ойрын хугацаанд ихээр тохиолдоно

Дэлхийн дулаарлын улмаас хар салхи, үер болон ган ойрын жилүүдэд нэмэгдэж, олон улс оронд хохирол учруулна гэж олон улсын шинжээчдийн бүлгийн илтгэлд дурджээ. Байгалийн гамшиг болон цаг агаарын өөрчлөлтийн байдлыг судалсан шинжээчид Энэтхэгийн Мумбай хотоос АНУ-ын Майами хүртэлх бүс нутагт байгалийн гамшгийн давтамж жил ирэх тутам нэмэгдэж байгаад санаа зовниж байна гэжээ. Дэлхийн бараг бүх газар нутагт байгаль дэлхий “зангаа хувиргаж” байгаа юм гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Крис Филд хэлжээ.

Гэхдээ хүн ам шигүү суурьшсан, далай тэнгис болон томоохон гол мөрний эрэг хавийн газруудад байгалийн гамшгийн эрсдэл илүү их байна. Зүүн өмнөд Азийн томоохон хотууд болох Банкок, Шанхай, Гуанжоу, Хошимин болон Янгон ч мөн аюултай байдалд орно гэж эрдэмтэд анхааруулж байна.

Дэлхий дахинд нэг жилд байгалийн гамшгийн улмаас дунджаар 80 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэж илтгэлд бичжээ.

Н.Тунгалаг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүн 2012-03-29 202.179.11.34

Нээрээ хэрэггүй зүйл их үрждэг байхаа.Вирус, нохой, гахай, хогийн ургамал, өт хорхой гээд л. Бидний Монголчууд чанартай учраас цөөн байгаа юм.

Avatar

ЦЭНДЭЭ 2012-03-29 202.179.11.34

муу юм их үрждэг бас хурдан төлждөг гэнэ лээ

Avatar

Зочин 2012-03-29 182.160.57.218

Burhan Min Eldev muu yum bololgui l baigaasai daa

Avatar

f 2012-03-29 180.149.93.12

Мал шиг өсөж үржсэн хүн сүрэг Азийн Хятад, Энэтхэг, Япон, Тайланд болон бусад орнууд хүн төрөлхтөнд гай тарьж байна. Тэд энэ асуудлаа зохицуулж, хариуцлага хүлээх хэрэгтэй. Эс тэгвэл байгаль эх зохицуулах бөгөөд тэр хатуу ширүүн зан ааш гаргана

Avatar

zochin 2012-03-29 202.70.39.253

manai ornoos holuur baigaasai daa burhan mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж