Байгалийн гамшиг ойрын хугацаанд ихээр тохиолдоно

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшиг ойрын хугацаанд ихээр тохиолдоно

Дэлхийн дулаарлын улмаас хар салхи, үер болон ган ойрын жилүүдэд нэмэгдэж, олон улс оронд хохирол учруулна гэж олон улсын шинжээчдийн бүлгийн илтгэлд дурджээ. Байгалийн гамшиг болон цаг агаарын өөрчлөлтийн байдлыг судалсан шинжээчид Энэтхэгийн Мумбай хотоос АНУ-ын Майами хүртэлх бүс нутагт байгалийн гамшгийн давтамж жил ирэх тутам нэмэгдэж байгаад санаа зовниж байна гэжээ. Дэлхийн бараг бүх газар нутагт байгаль дэлхий “зангаа хувиргаж” байгаа юм гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Крис Филд хэлжээ.

Гэхдээ хүн ам шигүү суурьшсан, далай тэнгис болон томоохон гол мөрний эрэг хавийн газруудад байгалийн гамшгийн эрсдэл илүү их байна. Зүүн өмнөд Азийн томоохон хотууд болох Банкок, Шанхай, Гуанжоу, Хошимин болон Янгон ч мөн аюултай байдалд орно гэж эрдэмтэд анхааруулж байна.

Дэлхий дахинд нэг жилд байгалийн гамшгийн улмаас дунджаар 80 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэж илтгэлд бичжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж