Дорофей муур. Фото РИА Новости
Алдартай микроблог порталд энэхүү тэжээвэр амьтныг хэлэлцэх болсон нь “Собеседник” сэтгүүлд төрийн тэргүүний невийн маскарад үүлдрийн муур зугатаж алга болсон тухай мэдээ нийтлэгдсэнтэй холбоотой юм байна. Одинцовын цагдаагийн газар Дорофеяг “бут болгоны дор хайж байгаа”, Рублёвын зам дагуу шон дээр муур алга болсон тухай зарлал наалттай байна гэсэн мэдээллийг уг сэтгүүл тавьсан байжээ. Мөн цагдаагийн ҮЭ-ийн дарга Михаил Пашкин гэгч "ерөнхийлөгч муураа хайхгүй байхыг хүссэн, зүгээр л алга болсон тухай гомдоллосон" гэж мэдээлжээ.
Үүнтэй зэрэгцэн, Дорофейг олохгүй бол сайн дурынхныг татан оролцуулна, Дорофей аль эрт үхсэн, оронд нь Медведев Енисей нэртэй мууртай болсон, тэр нь алга болсон зэрэг янз бүрийн мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Гэтэл өчигдөр ерөнхийлөгч Д.Медведев өөрийн Twitter-аккаунтдаа муурныхаа талаар зурвас бичжээ. Тэрээр “#Дорофе(ю)йд нэн ойр эх сурвалжийн” мэдээгээр муур хаашаа ч алга болоогүй гэж бичээд амьтан алга болсонд санаа тавьсан бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Энд онцлоход, Twitter-ийн хэрэглэгчид “#Дорофей” гэсэн хэштег хэрэглэсэн бол ерөнхийлөгчийн мэдээнд “#Дорофею” (орос хэлний “өгөхийн” буюу монгол хэлний “өгөх оршихын” тийн ялгалын хэлбэр – ред.) гэсэн хэлбэр ашиглажээ. Twitter хайлтын үгийн тийн ялгалыг тооцдоггүй учраас энэ хоёр хэштегээр өөр өөр хайлтын үр дүн гарч ирэх юм.
Twitter-ийн орчинд хэрэглэгч тухайн мэдээн дэхь үгийн өмнө "#" тэмдэгт тавьснаар хэштег үүсгэх боломжтой бөгөөд чухам энэ түлхүүр үгээр уг мэдээний хамаарах сэдвийг тодорхойлдог юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр, орон нутгийн цагдаагийн газар муур алга болсон мэдээг “бор шувуу” гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: lenta.ru