УИХ нь анх 1998 онд вэб хуудас нээн ажиллуулсан байна, улмаар 2004, 2008 онуудад бүтэц дизайны хувьд шинэчлэн сайжруулсан хэдий ч мэдээллийн нэг талын буюу парламентаас иргэд рүү чиглэсэн урсгалтай хэвээр байжээ. Тиймээс иргэд-парламент хоорондын эргэх холбоо бүхий шууд харилцааг буй болгох технологийн шийдлийг вэб хуудсанд нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдсан байна. Харин энэхүү эргэх холбоог дээрх төслийн хүрээнд бий болгож чадснаар олон нийт парламентын хууль тогтоох үйл явцад дуу хоолойгоо шуурхай хүргэж, өөрсдийн сонирхсон хуулийн төлсийн талаар УИХ-ын гишүүдтэй санал бодлоо солилцох боломж бүрджээ. Мөн парламентаас батлан гаргах хууль, тогтоомжийн чанар дээшилж эцсийн дүндээ төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн онлайн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд энэхүү төслийн гол зорилго оршжээ.
Иргэн та www.parliament.mn вэб сайтад зочлон УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэх шатанд оролцох бол энэхүү бүхэн нээлттэй болохыг төсөл хэрэгжүүлэгчид дамжуулсныг сануулъя.