У.Барсболдыг Ховдын хил бүү давуул! | News.MN

У.Барсболдыг Ховдын хил бүү давуул!

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

У.Барсболдыг Ховдын хил бүү давуул!

Монгол Улсын алс баруун хязгаарт орших ховдчууд Байгаль орчны сайд асан У.Барсболдтой тооцоо бодохоор бэлтгэж эхэлсэн сурагтай. Тэр байтугай Дарви, Цэцэг, Мөст, Зэрэг сумдын иргэд “У.Барсболдыг Ховдын хил бүү давуул” гэж ч нутгийнхаа иргэдэд захиж байгаа гэнэ. Хэдэн жилийн өмнө “Хөшөөт хөгжил дагуулна” хэмээн нэг их гоё PR өдөр, шөнөгүй цацагдаж, ховдчуудын тархийг угаасан ч өнөөдөр орон нутаг хөгжсөн юмгүй өнөөх л бахь байдгаараа. Цахилгаан станц барих  сураг гарсан ч нэг ч шон зоогоогүй таг болсон. Харин энэ хооронд ховдчууд цахилгаан станц мөрөөдсөөр эрүүл мэндээрээ хохирч дуусчээ. Учир нь Хөшөөтийн уурхайгаас “Мо-Эн-Ко” компанийнхан өдөр, шөнөгүй  нүүрс олборлож түүнийгээ дөрвөн цагийн улиралд тасралтгүй авто машинаар тээвэрлэх болсноор нутгийн иргэд замын нарийн цагаан тоосонд дарагдан эрүүл мэндээрээ хохирох болжээ. Байгаль орчны сүйрэл ч ярилтгүй гэсэн. Тус компанид гол төлөв хятадууд ажилладаг болохоор ховдчуудыг барагтай бол ойртуулдаггүй. Уг нь бол Хөшөөтийн уурхай ажилд орсноор Ховдын иргэдийг ажлын байраар хангаж, ядуурал, ажилгүйдлийг шийдээд өгөх юм ярьсан ч, одоо бол мартагдсан дууль болсон. Уг нь үе үе Ховд аймагт очиж, Хөшөөтийн уурхайн эзэн хүн шүү гэдгээ сануулдаг байсан хэргийн эзэн хэнгэргийн дохиурт ховдчууд энэ асуудлыг нь тавья хэмээн ихэд хүлээсэн ч сүүлийн нэг жил ховдчуудад бараагаа харуулаагүй нь уурхайгаа хятадуудад зарсан гэх дуулиан үнэн болох талтайг харуулсан үйлдэл байх талтай гэсэн. Гэхдээ удахгүй УИХ-ын сонгууль болох тул У.Барсболд инээд алдаад “Ховдчуудаа та нартаа би маш их хайртай шүү, дандаа бодож явдаг шүү” гээд хүрээд ирэхийг байг гэх газаргүй. Шалтгаан нь өнгөрсөн хугацаанд тус аймгийн МАН-ын бүх хороодыг санхүүжүүлдэг томоохон хөрөнгө оруулагч нь У.Барсболд байсан тул одоо жинхэнэ хэргийг нь гаргахаар гэмгүй царайлан ирж нэр дэвшиж болзошгүй тул “У.Барсболдыг Ховдын хил давуулж болохгүй шүү” хэмээн сануулсаар байгаа ажээ. Зарим эх сурвалжуудаар бол У.Барсболд Хөшөөтийн уурхайн дуулианаас болж Ховдод нэр дэвшээд гарч ирж чадахгүй тул нийслэлд үзэлцэнэ гэх сураг ажиг байгаа ч, ховдчуудын хаширлах тун зөв бололтой.

Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-29 115.21.208.16

vheesei

Avatar

oogii 2012-03-29 115.21.208.16

setgel medreliin owchtei gaj donton

Avatar

Зочин 2012-03-29 115.21.208.16

setgel medreliin owchtei gaj dontoi p***a

Avatar

Зочин 2012-03-29 115.21.208.16

setgel medreliin owchtei gaj dontoi p***a

Avatar

Б Энхээ 2012-03-29 202.179.27.115

Нутгийн минь баялаг нутаг усныхан ард олонд ач ивээлээ өгөхгүй юм бол түүнийг эвдэж хөнөхийн хэрэггүй биздээ Хятадуудтай хуйвалдаж нутаг орон улсаа худалдгчдаас салах цаг болсон шүү ховдчуудаа дэмжиж байна

Avatar

erleg 2012-03-29 202.70.39.254

jinken buidug

Avatar

Зочин 2012-03-29 202.170.81.10

free-english.net – АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ

Avatar

Зочин 2012-03-29 49.0.172.56

Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг чинь оригоороо энэ байна. Ажлын байр бий болгож юмуу улсад татвар энэ тэр өгч бизнес эрхэлж байсан түүхгүй, гэхдээ асар баяжсан

Avatar

barsaa 2012-03-29 122.201.18.149

bi xovdod ner devshixgui ee gorid xovdchuuddaa songinoxairxand devshine garna tegexeer ta nar namaig yaj magtaxiig chini xarnaa

Avatar

barsaa 2012-03-29 122.201.18.149

bi xovdod ner devshixgui ee gorid xovdchuuddaa songinoxairxand devshine garna tegexeer ta nar namaig yaj magtaxiig chini xarnaa

Avatar

Зочин 2012-03-29 182.160.10.74

наад хужаадаа 2 шаахайгий нь үүрүүлээд нутаг өөд нь буцаа

Avatar

2020 2012-03-29 202.179.7.6

Наад н**ш чинь манай ховдод хөл тавих байтгуай нэрээ ч гаргах эрэхгүй луйварчин байхгүй юу. Хөгийн шаар шүү дээ

Avatar

х***а хулгайч 2012-03-29 202.70.39.253

зайлаа х***а хулгайч аа

Avatar

Хулгайч нарын нэг 2012-03-29 202.70.39.253

хотын саунуудаар хайвал олдох байх ховдчуудаа

Avatar

zochin 2012-03-29 182.160.32.247

har luuvarchin zailaach dahin tord b** garga

Avatar

коммунистууд 2012-03-29 202.21.113.138

Энэ Монгол Ардын Хувсгалт нам гэгчийн гишүүд нь яахаараа бүгд хулгайч болдог байна вэ? Хүн а**а, банк тононо,

Avatar

Зочин 2012-03-29 180.149.72.178

hujaa hujaa

Avatar

zochin 2012-03-29 202.170.68.90

Zasag Darga G, Nyamdavaa ene muu novshs bainga mungu avhc aimgaa hudaldaj bga uudgui hun …. ulan luivarchid …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж