НҮБ Сирийн армийг буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

НҮБ Сирийн армийг буруутгаж байна

НҮБ-ын Хүний эрхийн асуудлын дээд комиссар Нави Пиллай Сирийн арми хүүхдүүдийг тулалдааны бай болгосон гэж буруутгасан талаар ВВС мэдээлэв. Комиссар хүнд нөхцөлд хоригдож байгаа Сирийн хүүхдүүдийн төлөө санаа зовниж буйгаа хэлээд, хэрэв Ерөнхийлөгч Башар Асад тушаал өгөх юм бол энэ цус урсгасан тулааныг зогсооход хялбар байх юм гэжээ. НҮБ-ын мэдээлснээр одоогоор Сирид есөн мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Амь үрэгдэгсдийн дотор бага насны хүүхдүүд олон байгаа ажээ. Нави Пиллай хэлэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Сирийн засаг захиргааг Олон улсын шүүхэд өгөх хангалттай баримт бүхий мэдээлэл байгаа гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэлэхдээ Башар Асад хэлснээрээ биш хийснээрээ улс орондоо тайван байдал тогтоох ёстой гэсэн байна. Мөн тэрбээр Башар Асад засгийн эрхээ өгөхөд бэлтгэж эхлэх хэрэгтэй гээд, Сирийн босогчдын хувьд тэд эх орондоо  шинэчлэл хийх гэж байгаа бол нэгдмэл зорилготой байж үр дүнд хүрнэ гэжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж