Аймаг орон нутагт барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа учир салбарт ажиллах чадварлаг инженер техникийн ажилчдыг бодлогоор дэмжих, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өвлийн улиралд гадаад дотоодод сургах, шинэ техник технологиор компаниудыг бэхжүүлэх, барилын материалын үйлдвэрийг ойрын хугацаанд эрчимтэй хөгжүүлэх, аймгийн зураг төсвийн байгууллагатай, барилгачдын талбай болон оффисын барилгатай болох, компани болон жижиг дунд үйлдвэрүүдийг тусгай зөвшөөрөлтэй болгох, барилгын гүйцэтгэлийг хоёроос доошгүй жилээр төлөвлөх, чанарт тавигдах хяналтыг цаг тухайд нь хийж байх зэрэг олон асуудал тус зөвлөгөөний анхааралд байлаа.
“100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт энэ жил 630 орон сууцны зөвшөөрөл ирсэн бөгөөд энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлж гүйцэтгэх талаар ч саналаа солилцов.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, ГХБГЗЗГ-ын дэд дарга Б.Баярсайхан, МБХ-ны ерөнхийлөгч М.Батбаатар, МБХ-ны маркетенг менежментийн албаны дарга Г.Шоовдор болон албаны бусад хүмүүс оролцжээ.