Тийм ээ, Монголд биш Америкт байх сан... | News.MN

Тийм ээ, Монголд биш Америкт байх сан…

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Тийм ээ, Монголд биш Америкт байх сан…

Нийслэлийн төв зам дагуу хэд хэдэн байрлалд “Долдугаар сарын 1. Америкт байцгаая” гэсэн рекламны самбар гарч, олны анхаарал татаад удаагүй байтал хүчээр буулгах шийдвэрийг “дээрээс” гаргажээ. Үзэлд суртлын хаалтад орж татан буугдсан тэрхүү уриалга чухам юун тухай байв аа?

Энэ нь “Open world” компаниас уламжлал ёсоор зохион байгуулж буй зуны амралтын хугацаанд оюутан залуусыг АНУ-д ажил, аялал зуучилдаг, дэлхийн олон оронд хэрэгждэг хөтөлбөрийн сурталчилгаа байжээ. Зургадугаар сарыг сонгуулийн талцал маргаан, долоо, наймдугаар сарыг наадам, найранд зориулахаас өөр илүү бүтээлч зүйлд зориулж болно л гэсэн санаа. Үүндээ 7/1 гэдэг тоог ашигласан нь л эрх мэдэлтнүүдийн эмзэг газрыг хөндсөн хэрэг.

Үнэндээ дөрвөн жилийн өмнөх эмгэнэлт явдлыг сануулах, тэр байтугай тийм явдалд урьдчилан бэлтгэх тухай санаачилга гаргасан хариуцлагатай албан тушаалтныг огцруулах талаар УИХ-аараа хэлэлцээд яаж ч чадаагүй атлаа сурталчилгааны самбартай ноцолдож байгаа нь агуулга муутай л хэрэг. Долдугаар сарын нэгнийх шиг үйл явдал болбол буутай цэрэг хөдөлгөх талаар ярьсан албан тушаалтанд эрх мэдэл гэдэг том зэвсэг бий. Гартаа эрх мэдэлтэй, зэвсэгтэй этгээдүүд л аюултай болохоос биш зүгээр маркетингийн зорилгоор тийм зүйл ярьж яваа залуусаас үнэндээ хэн ч айхгүй нь тодорхой.

Долдугаар сарын 1-ний асуудлыг ярьснаараа улстөрчид рейтингээ өсгөж болж байхад “буруу зүйлд уриаллаа” гэж хэн ч загнахгүй атал маркетингийн шийдэлд хоёр цифр ашигласан залуус буруудаж байгаа нь хөөрхийлөлтэй. Гэхдээ ийм маркетинг бодож олж чадсан залуус биш аливаа асуудалтай тэмцэх арга эвээ олдоггүй манай хууль сахиулагчид л хөөрхийлөлтэй юм даа.

Уг нь иргэдийн бухимдал, жагсаал үймээн юунаас үүддэгийг, түүнээс сэргийлэхийн тулд өөрсдөөс нь хамаарах зүйл юу байгааг одоо хүртэл олж харж чадаагүй эрх мэдэлтнүүдийн энэ урагшгүй байдал л “Долдугаар сарын 1” давтагдахад хүргэж болзошгүй хүчин зүйл юм. Энэ утгаар аваад үзвэл рекламны самбартай тэмцэхээс илүү чухал ажил тэднийг хүлээж байна даа. 
 
Үнэндээ залуус энэ жилийн долдугаар сарын 1 гэхэд сонгуулийн дүн гарч, иргэд өөрсдийн сонголттоо итгэлтэй, сэтгэл хангалуун байгаасай гэж хүсч байгаа. Дахин долдугаар сарын нэгнийх шиг муухай өдрийг бүү үзээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлж , тийм өдөр дахиад тохиолдвол эрх чөлөөний орон Америкт байх юм сан гэж мөрөөдөж яваа. Яагаад болохгүй гэж? Аль ч цаг үед залуус “одооны залуус” гэж зэмлүүлдэг юм гэнэ лээ. Тэд ээж, аавынхаа зааснаар биш өөрийнхөө хүссэнээр амьдрахыг л хүсдэг.

Чин үнэндээ эх орноо эрх чөлөөний өлгий, ардчиллын алтан загвар АНУ шиг болгох сон гэж мөрөөдөж яваа залуу үеийнхний “Долдугаар сарын 1. Америкт байцгаая” гэдэг үг ичмээр зүйл биш ээ. Ард түмнээ тийм аймшигтай байдалд хүргэж, буу зэвсгээр өөрсдийгөө хамгаалсан эрх мэдэлтнүүдээс ичихдээ, айхдаа, дахиад тийм зүйл үзэх вий гэж эмээхдээ Америк руу, аль эсвэл сар руу явчих юм сан гэж бодож байгаа ч юм билүү. Тэднийг ер нь хэн тоож сонссон билээ? Аав, ээждээ гомдохоороо “айлын хүүхэд болно доо” гэж тунирхдаг хүүхдийн сэтгэлээ заль мэхээр сольж амжаагүй залуус маань өнөөгийн эрх мэдэлтнүүд, өнгө мөнгөнөөс эх орноо худалдаж байгаа шуналтнуудаас нүүр бурууллаа гэхэд үнэндээ гайхах хэрэггүй шүү дээ. Тэр тусмаа тэднийг буруутгах ч утгагүй.

Тийм ээ, Америкт биш Монголдоо л амьдрах сан гэдэг баталгааг ард түмэн та бүхнээс хүсч байгааг сонсохгүй байна гэж үү?

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-03-29 202.9.43.57

Гол нь хамгийн өргөн сонголттой Бусад газар хямдхан байвал үнээ буулгана Компьютерландын 321 тоотод Гурван давхарт хойд шатны хажууд Дээрээс нь баахан бэлэгтэй???

Avatar

awdawd 2012-03-29 203.194.115.9

угаасаа танай байгууллага толгой нь үнэн мал сэтгэдэг хүмүүстэй юм байна ингэж бичиж байхын оронд америкт ажиллаж олсон мөнгөө ipad авцгаая гээд биччээч тэгвэл арай дээр харагдах байсан юм арай л х***а сэтгэх юм

Avatar

заргач 2012-03-29 202.179.19.65

Хуулиар 7 сарын 1 гэдгийг хэрэглэж болохгүй гэж заагаагүй л бол заргалдаач та нар. Ардчилсан гэгдээд байгаа төр ямар хариулт өгөхийг нь хар.Эмзэг сэдвийг нь хөндсөн болохоор дээдсүүд чулуу шидэж буулгуулж байгаа юм байна.Дээр өгүүлсэнчилэн өөрсдөө 7 сарын 1нээ үүсгэж, дараа нь шоудчихаад, зүгээр л сэтгэж бизнест ашигласан санааг буруутгана гэдэг бол хайртай ард түмнээ дэндүү элэг барьж дээрэлхсэн явдал

Avatar

Oyutan 2010 2012-03-29 180.149.77.2

Ene Open World reklamaar hunii tolgoi erguulseer baikh youm aa.
Jil bolgon uchnuun khuukhed khulkhidaj USA iin khil davuulj khayasaar baigaad odoo buur eree tsereegee aldaj bainaa. Khamgiin khulkhi baiguullaga sh dee.2010 oni zun tanaid khulkhiduulsan uchnuun ger bul bii.Ted kharin 7 r sariin negen shig youm bolj magadgui shuu!!!
Shuukheer yavj baigaa asuudlaa shiidej baij khunii tolgoi erguul!

Avatar

Зочин 2012-03-29 182.160.39.75

америкийг диваажин шиг л юм бодоцгооно Хамаг муу муухай бүхэн америкаас үүдэлтэй гэж лалынхан айлдаад л байна

Avatar

Зочин 2012-03-29 182.160.39.75

Бага буурай орнуудад ардчилал шиг хэрэггүй юм байхгүй Ардчилал нэрийн дор америк мэтийн ах нар нь алт мөнгө хамаг баялагийг нь хуу сордог бөлгөө За тэгээд зах зээлийн журмаар манайхаас бол х***а дээрээс нь удахгүй орос нэмэгдээд сорж өгнө дөө
10 аадхан соц байсан орныг ярихаа болье Цаанаа нь энэ соц биш замаар явсан өнөөдөр үгээгүй хоосон ядуу гуйлгачин зуу зуун улс байна Тийм сүрхий юм бол тэд бүгд аз таарсан хэдэн бар улс шиг болчихоно яасан юм

Avatar

Зочин 2012-03-29 202.179.19.65

ер нь бол үнэн шүү. ардчилал нэрийн дор хөөрөгдөж байгаад аль өнгөтэй өөдтэйг нь хамж авдаг нь илэрхий болсон.

Avatar

Зочин 2012-03-29 182.160.39.75

Бага буурай орнуудад ардчилал шиг хэрэггүй юм байхгүй Ардчилал нэрийн дор америк мэтийн ах нар нь алт мөнгө хамаг баялагийг нь хуу сордог бөлгөө За тэгээд зах зээлийн журмаар манайхаас бол х***а дээрээс нь удахгүй орос нэмэгдээд сорж өгнө дөө
10 аадхан соц байсан орныг ярихаа болье Цаанаа нь энэ соц биш замаар явсан өнөөдөр үгээгүй хоосон ядуу гуйлгачин зуу зуун улс байна Тийм сүрхий юм бол тэд бүгд аз таарсан хэдэн бар улс шиг болчихоно яасан юм

Avatar

Зочин 2012-03-29 203.194.115.200

к

Avatar

Зочин 2012-03-29 203.194.115.200

коммунистуудыг их айлгасан самбар байна даа

Avatar

Зочин 2012-03-29 122.201.18.129

Үүнийг бичсэн этгээд таны амьдралд тохиосон эмгэнэлт үйл явдлаар чинь таны магтаад буй маркетинг гэгчийг чинь хийе л дээ. Тэгвэл та юу гэж бичихийг чинь харах юмсан. Наадах суртчилгаанд чинь Америкт сураад дараа нь эх орноо хөгжүүлье гэсэн утга агуулга огт байхгүй. Энд ингэж зовж байхаар тэнд очиж жарга гээгүй бол өөр юу гэж байгаа юм. Тэгээд явах нэг нь явна л биз дээ.

Avatar

ZOCHIN 2012-03-29 202.179.20.149

Amerikiig ardchilaliin altan zagvar gej ene setguulch haanaas medsen yum boloo. Uuuruu lav Amerikt ochij uzeegui gar bololtoi.

Avatar

Зочин 2012-03-29 202.70.33.50

ene niitlegchtei sanal niilsenguiee

Avatar

Зочин 2012-03-29 182.160.39.82

Хогийн америк руугаа зайлцгаа малнуудаа

Avatar

baaska 2012-03-29 202.179.23.32

reclam error zaaladaa. ene reclam buruu geed bhad darga owormots zorigtoialham hiine geed tenegteed bsan yum. yadaj USA ruu soliltsoogoor yawdag bguulagiin tuhai bichii geheer durguitseed bsan yum. ogloonoos hoish MAH,AH TSAGDAA TAGNUULAAS l yarisan deer in baahan setguulchihd. teneg darga manegertei bh hetsuu yum aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж