Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчид болох О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нар шүүгдэгчдийг зүйлчилсэн зүйл анги нь Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомж зөрчсөн гээд үйлчлүүлэгчдээсээ татгалзаж байгаагаа илэрхийлснээр шүүх хурлыг орхин гарсан юм. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн болохыг Шүүхийн үндэсний зөвлөлөөс мэдэгдэж, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж буйгаа өчигдөр илэрхийлсэн билээ. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэднийг 7-14 хоногоор саатуулан баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэдгийг тайлбарласан юм. Эдгээр асуудалтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж буй.
Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын тухайд Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралд оролцож буй тул Нийслэлийн шүүхэд очих боломжгүй гэх байр суурьтай байгаа гэнэ.