Монголд гар утсаараа гэр, оффисоо удирддаг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Монголд гар утсаараа гэр, оффисоо удирддаг боллоо

Програм хангамжийн салбарт тэргүүлэгч Слайд ХХК (www.slide.mn) нь Монголд анх удаа гар утаснаасаа гэр болон оффисоо бүрэн удирдах боломжийг танд олгож байна.

Дотор, гадна гэрэлтүүлэг, хаалга, хөшиг, халаалт, хөргөлтийн систем, хяналтын камер, зурагт, хөгжим, радио зэрэг бүхий л цахилгаан хэрэгслээ байрлалаас үл хамааран гар утас, таблет болон компьютераасаа удирдах боломжтой боллоо. Германд бүтээгдсэн техник хангамж болон Монгол инженерүүд нууцлалын өндөр түвшинд хөгжүүлсэн програмын хамт та тав тух, аюулгүй байдлаа хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчээ хэмнэх болно. Дэвшилтэд энэ технологийг ашиглахын тулд цахилгааны шугам сүлжээнд тань нэмэлт өөрчлөлт орох шаардлагагүй юм.

Гэртээ эсвэл ажил дээрээ байгаа цахилгаан хэрэгслээ бүгдийг төвлөрүүлэн удирдаж цаг хэмнэхээс гадна гар утсандаа суулгах программын дизайныг өөрийн хүссэн загвараар захиалж болно.

Алсаас удирдах боломж олгодог энэ шийдлийг үйлдвэрлэл, уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн автоматжуулалтад ашиглах бүрэн боломжтой.

Итгэхэд ч бэрх санагдаж болох шинэ технологийг та ажил амьдралдаа ашиглахыг хүсвэл Сөүлийн гудамжин дахь Кристиан Диор дэлгүүрийн баруун талд байрлах Слайд компанийн үзүүлэнгээр ороорой.

Амьдралынхаа хэв маягийг шинэчилж илүү тансаг, тав тухтай, өвөрмөц, үр дүнтэй болгон өөрчлөхийг хүссэн хүн бүрт Слайд компани үйлчлэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж