“Оюуны лянхуа” яруу найргийн наадам болов

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Оюуны лянхуа” яруу найргийн наадам болов

Дэлхийн үлэмж суут, нэрт соён гэгээрүүлэгч Д.Равжаагийн мэндэлсний 210 жилийн ой, Дархан-Уул аймгийн 1-р сургууль байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Оюуны лянхуа” яруу найргийн наадам Дархан сумын Засаг даргын ивээл дор боллоо. Наадам гурван ангиллаар явагдсан бөгөөд 60 гаруй сурагч, 20 орчим багш нар өөрсдийн уран үгсээрээ уралдсан аж. Өсвөрийн яруу найрагчдын наадам 7-8. 9-11 дүгээр анги гэсэн ангиллаар хоёр үе шаттай явагдаж, тэргүүний яруу найрагч хүүхдүүдээ шалгаруулсан байна. Тэргүүн байрт шалгарсан сурагчдад Тэргүүний уншигч Нацагдорж тэмдгийг мөн гардуулсан юм. 7-8-р ангийн ангилалд 18-р сургуулийн сурагч Б.Хаш-Эрдэнэ тэргүүлэв. Сурагчид ихэвчлэн эх орон, ээж аавыгаа магтан дуулсан шүлгээрээ энэ наадамд оролцжээ. Өөрийн оюундаа бодож тунгаан, үгийн урнаар сийлсэн тэдний шүлгийг шүүхэд хэцүү байна хэмээн шүүгч нар хэлж байсан. Гурав дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулсан энэ удаагийн наадмыг Дархан сумын ЗДТГ, БСГ, Аймгийн Төв номын сан болон 1-р сургууль хамтран зохион байгуулжээ.

М.Дэлгэржаргал /Дархан-Уул/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж