ЗГ-ын цомын тэмцээнд 1500 тамирчин хүч үзнэ | News.MN

ЗГ-ын цомын тэмцээнд 1500 тамирчин хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

ЗГ-ын цомын тэмцээнд 1500 тамирчин хүч үзнэ

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Засгийн газрын цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн ирэх сарын 6-8-нд болох юм. Энэ удаагийн “Засгийн газрын цом -2012” тэмцээний зохион байгуулагчаар ХХААХҮЯ ажиллаж байна. Тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл болон өөрийн баг тамирчдын бэлтгэлтэй салбарын удирдлагууд танилцаж, хамт бэлтгэл хийжээ. Төрийн албан хаагчид оролцодгоороо онцлогтой энэ жилийн Засгийн газрын цомын тэмцээнд 14 байгууллага, 28 багийн 1500-гаад тамирчин хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдөнө. Тус тэмцээн ес дэх жилдээ золгож буй аж. Өнгөрсөн жил багаараа мөнгөн медаль хүртсэн ХХААХҮЯ-ныхан энэ жил бэлтгэлээ сайн базааса бөгөөд тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлаа ч хийж байгаа аж.

“Өдрийн шуудан”

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хувиарь нь зөв үү 2012-03-29 124.158.124.171

4 сарын 09 оос Азийн оюутны эмэгтэйчүүдийн аварга болно биз дээ. Юун засгийн газрын цом вэ. Хуваариа сайн харсан л байгаа даа.

Avatar

Зочин 2012-03-29 124.158.124.171

4 сарын 09 оос Азийн оюутны эмэгтэйчүүдийн аварга болно биз дээ. Юун засгийн газрын цом вэ. Хуваариа сайн харсан л байгаа даа.

Avatar

zochin 2012-03-29 202.70.34.59

yaj ch bodson 28 bag orood 1500 tamirchin bolohgui shd, saihan burj bn daa xaxaxa

Avatar

Зочин 2012-03-29 202.131.231.115

хайран мөнгө Ёстой нэг баруун солгойгүй цацаж байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж