ХАСБАНК “ИРГЭДИЙН ОРОЛЦОО – ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД НЗДТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
ХасБанк нь 2011 оноос эхлэн Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Жижиг, Бичил Бизнесийн Хөгжлийг Дэмжих Зөвлөл”-тэй хамтран банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ төдийлөн авч чаддагүй, амжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн бизнесийг дэмжих зээлд хамруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн жил бүр Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, Оюу Толгой Төсөл, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан төсөл, АДРА “Бичил Бизнесийг Дэмжье” төсөл, Мерси Кор Төсөл зэрэг олон төсөл хөтөлбөрийг дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж иргэд, харилцагчдынхаа амжиргаанд бодит дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Түүнчлэн ХасБанк нь өрхийн хуримтлалыг дэмжих зорилгоор “Хуримтлалтай Монголын Төлөө” нэртэй ХасЛотто урамшуулалт аяныг эхлүүлсэнээс гадна Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгт байрлах 20 гаруй салбар нэгж, Эко бүтээгдэхүүн борлуулах, түүнтэй холбоотой зээлийн үйлчилгээг хүргэх 30 гаруй гэр цэгүүдээр дамжуулан банкны үйлчилгээг тасралтгүй хүргэн ажиллаж байгаа юм.
Ийнхүү Эрүүл ашиг, Эх дэлхий, Эрдэнэт хүмүүнийг дээдэлсэн ХасБанк энэ жил Нийслэлийн өрх бүрт үйлчилгээгээ хүргэхийг зорьж байна.