Олимпийн эрх хоёроор нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Олимпийн эрх хоёроор нэмэгдэв

Олон улсын усан спортын холбоо /FINA/-ноос Монголын усан спортын холбоонд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчныг “Лондон 2012” олимпийн наадамд оролцуулах зөвшөөрөл олголоо. Уг зөвшөөрлийн дагуу Монголын усан спортын холбооны энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон спортын мастер А.Тамир, “Хангарьд” спорт клубийн тамирчин, дэд мастер Г.Оюунгэрэл нарт эрхийн бичгийг гардуулсан байна. А.Тамирын хувьд “Афин 2004”-ийн сэлэлтэд оролцож байсан туршлагатай тамирчин бол залуу тамирчин Г.Оюунгэрэл анх удаа олимпод хүч үзэх гэж байгаа юм. Ингэснээр Монголын 12 тамирчин олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй болоод байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж