Х.Баттулга УЕПГ-т баримт хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Х.Баттулга УЕПГ-т баримт хүргэнэ

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өнөөдөр 12.00 цагт УЕПГ-т очиж, нэр бүхийн улстөрчдийн хууль зөрчсөн, авлига авсан байх магадлалтай баримт хүргэж өгөх гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр АТГ-т нэр бүхий улс төрчдийг шалгуулах болсноо мэдэгдэж, материал хүргүүлсэн. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаас эхлээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд зэрэг албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдэгдээд байгаа билээ.

                                        Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж