Германы нисэх буудлууд мягмар гаригт ажилласангүй

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Германы нисэх буудлууд мягмар гаригт ажилласангүй

Германы нисэх буудлууд мягмар гаригт ажилласангүй. Агаарын боомтын газрын албаны ажилтнууд цалингаа нэмэхийг шаардан төрийн ажилтнуудын ажил хаялтад нэгдсэн байна. Германы агаарын тээврийн тэргүүлэх “Люфтганза” мягмар гаригийн хэдэн зуун нислэгээ хойшлуулсан байна. Дюссельдорф, Майнын Франкфурт, Кельн, Мюнхен, Штутгарт зэрэг хотын нисэхийн ажилтнууд ажил хаяжээ. “Сүүлийн хэдэн жилд бодит цалин хөлсний алдагдалд нөхөн төлбөр өгөхийг бид шаардаж байна. Терроризмын тэмцэлтэй холбоотойгоор ажлын ачаалал нэмэгдэж байгаа учир бид “аюулгүй байдлын бонус” авах ёстой” гэж Кельн хотын нисэхийн Үйлдвэрчний эвлэлийн удирдагч Хакан Гюльсисек мэдэгджээ.

Герман даяар ажил хаялт зарласан Үйлдвэрчний эвлэлүүд хоёр сая орчим төрийн албан хаагчийн цалинг 6,5 хувиар нэмэгдүүлэн ажилтан бүрт 200 еврогийн нэмэгдэл өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Ажил олгогчид цалинг зөвхөн 3,3 хувиар нэмнэ гэж байгаа юм. Ажил хаялт үргэлжилсээр байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж