“Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” жагсч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” жагсч байна

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 төрийн бус байгууллага нэгдэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн жагсаал Сүхбаатарын талбайд яг одоо эхэлж байна. Тэд “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” аяныг өрнүүлж, 10.00-13.00 цагийн хооронд тайван жагсаал хийх гэнэ. Жагсаалын үеэр цөмийн хор хөнөөл, ураны лицензийн замбараагүй олголт, хууль эрхзүйн орчны цоорхойн талаар иргэдэд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байна. Мөн цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлуулахгүй байх талаар иргэд, ТББ-ууд, УИХ-ын гишүүдэд уриалга гарган, Засгийн газарт хүргүүлэх шаардлагаа танилцуулах аж.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЖАРГАЛСАЙХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж