Аюулгүй интернет- Аюулгүй ирээдүй

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Аюулгүй интернет- Аюулгүй ирээдүй

Та хамгаалагдсан уу?

“Wikipedia” цахим хуудаст мэдээлснээр, дэлхий дээрх 2.2 тэрбум хүн интернэт тогтмол ашигладаг юм байна. Гэтэл тэдний ердөө 24 хувь нь буюу дөрөвний нэг орчим л хамгаалагдсан байдаг аж. Чухам юунаас хамгаалагдсан юм бэ гэж үү?

Интернэт буюу “дэлхийг хэрсэн аалзын тор” XX зууны суут нээлт, технологийн ололт гэдэгтэй маргах хүн цөөн ч өдгөө цахим ертөнц шүүлтүүргүй болсон учраас хүмүүс хүсээгүй үедээ, хүсээгүй мэдээлэл хүртэх нөхцөл хэдийнэ бүрдсэн байна. Өнөө цагт цахим ертөнц нь гэмт хэрэг, хүчирхийлэл, элдэв бурангуйд уриалан дуудах томоохон шалтаг болсон учраас хүүхэд гэлтгүй нас биед хүрсэн хүмүүс ч уруу татагдах болсоор удлаа. Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор, өдгөө манай улсын интернэт хэрэглэгчдийн тоо 450 мянгад хүрч өссөн хэдий ч “хамгаалах систем” сайн хөгжөөгүйн улмаас цахим гэмт хэрэгт орооцолдох, хүний наймаа, хүчирхийлэлд өртөх үзэгдэл сүүлийн жилүүдэд өсөж байгааг албаны хүмүүс баталдаг.

Тэгвэл цахим ертөнцөөр эрсдэлгүй аялах дэлхий нийтийн төгс шийдэл болсон “Аюулгүй интернэт” Монголд хэр хөгжсөн талаар сурвалжлахаар ШУТИС-ийг зорив. Уг сургуулийн хичээлийн байруудад оюутан, залууст зориулсан үнэгүй “wi-fi” байдаг бөгөөд интернэт дэх эрсдэл бүхий түлхүүр үгсийг хаасан учраас “аюултай” ангилалд багтах цахим хуудас, блогын мэдээллээс хамгаалагдсан байх аж. Жишээ нь, “хар тамхи” гэсэн түлхүүр үгээр хайлт хийвэл үүний тухай ерөнхий мэдээлэл гарч ирэхээс биш хар тамхичдын клуб, нийгэмлэг болон үүнд уриалан дуудах элдэв хуудсуудыг автоматаар хааж, “аюулгүйжүүлсэн” байдаг юм байна. Ийм төрлийн хамгаалалт Улаанбаатарын зарим номын сан, албан газруудад байдаг ч дунд болон их дээд сургуулийн хичээлийн болон дотуур байр, интернэт кафе, айл өрхүүдэд төдийлэн нэвтэрч амжаагүй нь аюулын харанга дэлдсээр байна.

Дэлхий даяар хүрээгээ тэлж байгаа “Аюулгүй интернэт” систем БНХАУ-д сонгодог утгаараа хэрэгждэг бол ОХУ-д оюутан залуус болон хүүхдүүдээ хамгаалахын тулд эцэг эх, сургуулийн удирдлагууд ихээхэн чармайлт гаргаж байгаа юм билээ. Тэгвэл надад нэг сайн мэдээ байна.

Дэлхий нийтээрээ сонгож буй “Аюулгүй интернэт” үйлчилгээ манайд хэдийнэ орж ирсэн бөгөөд үүнийг гардан хэрэгжүүлж буй анхдагч нь болох “Sky C&C” компаниар зочиллоо. Тус компанийнхан Монголд анх удаа утасгүй интернэт буюу “wireless”-ийг 2004 онд нэвтрүүлж байсныг та санаж байгаа байх. Харин тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн интернэт хэрэглэгчдэд зориулсан “Аюулгүй интернэт” үйлчилгээг нэвтрүүлж, мөн л анхдагч нь болж буй юм байна. “Sky C&C” компанийн эл үйлчилгээг хүүхдийнхээ ирээдүйд анхаардаг эцэг эхчүүд ихээхэн сонирхож байгаа бөгөөд сүүлийн үед дунд болон их дээд сургууль, албан газрууд “Аюулгүй интернэт”-д нэгдэх нь олширч байгаа аж. Эднийх хэрэглэгчийн хүсэлтийн дагуу аюулгүй интернэтийн багцад хамруулдаг бөгөөд хэрэглэгчийн компьютерт ямар нэгэн нэмэлт тоног, төхөөрөмж суулгахгүй, тохиргоо өөрчлөхгүйгээр хамрагдах боломжтой юм билээ.

Та “Аюулгүй интернэт” үйлчилгээг ашигласнаар хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, гэмт хэргийн сэдэл болж байгаа садар самуун, аллага, хүчирхийлэл, хүний наймаа, мансууруулах бодистой холбоотой мэдээллээс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, эргэн тойрныхныгоо хамгаалж чадах юм. Интернэтээр вирус тарахын эсрэг “Anti-virus” программ байдаг бол дээрх сөрөг мэдээллүүдээс өөрийгөө хамгаалах “Аюулгүй интернэт” хэмээх “вакцин”-ыг “Sky C&C” компанийнхан санал болгож буй нь энэ. Харин та хамгаалагдсан уу?

Т.Жигүүр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж