Траншейнаас эмэгтэй хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Траншейнаас эмэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах АНУ-ын Элчин сайдын яамны зүүн хойд талд дулааны шугамын цооногоос өчигдөр цогцос олджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105 дугаарт ирсэн мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд цогцсыг гаргасан байна. Тэр нь 30-35 орчим насны эмэгтэй хүний цогцос байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
.

                                Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж