Хөвсгөлд техникийн үзлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд техникийн үзлэг эхэллээ

Техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр зохион байгуулдаг техникийн хяналт оношилгоо Хөвсгөл аймагт эхэллээ. Хөвсгөл аймагт өнгөрсөн онд 11600 гаруй тээврийн хэрэгсэл тоологдож байсан бол энэ жил 13 мянга орчим болж нэмэгджээ. Энэ жил бүх байгууллагын автомашиныг тусгай хуваарийн дагуу үзлэг оношилгоонд хамруулах аж. Мөн гадны дугаартай болон давхардсан дураартай машинууд олон байдаг бөгөөд энэ удаагийн үзлэгээр зохион байгуулалттайгаар  цэгцлэх юм байна. Техникийн үзлэг, оншилгоо дөрөвдүгээр сарын 20 хүртэл Мөрөн суманд, цаашлаад бусад сумдад үргэлжлэх гэнэ.

                                                                                                                           Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж