Иргэдийн онлайн оролцооны талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Иргэдийн онлайн оролцооны талаар хэлэлцэнэ

Төрийн ордны “А” танхимд өнөөдөр 11.00 цагт УИХ-ын Тамгын газар, Dream IT, Datacom-оос хамтран “Хуулийн төсөл боловсруулах явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт төсвийн вэб сайтын талаар танилцуулж, “Хуулийн төсөл боловсруулахад иргэдийн онлайн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ.

Ингэснээр хууль амьдралаас тасархай боллоо гэсэн гомдол иргэдийн зүгээс гарах нь багасч иргэд тухайн хуульд үзэл бодол, байр сууриа илэрхийлэх бололцоо нэмэгдэх юм байна. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж