
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/ хиймэл дагуул хөөргөх эхний судалгаагаа эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа аж. “Монгол орны хувьд холбооны болон тандан судалгааны хиймэл дагуулуудад холбогдох чиглэлээр ажилладаг. Үүрэг хуваарилалтын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын сансрын технологийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох техник эдийн засгийн судалгааг эхлүүлсэн. Энэхүү судалгааг чадвал ирэх наймдугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан юм. Энэхүү судалгааг бүрэн хийж дууссанаар манай оронд яг ямар төрлийн хиймэл дагуул хэрэгтэй вэ, түүнийг юунд ашиглах вэ гэдэг асуудал тодорхой болох аж. Мөн хиймэл дагуул хөөргөх гэж байгаа орон бүр энэ асуудлыг хариуцсан байгууллага руу өөрсдийн хүсэлт, өргөдлийг явуулдаг бөгөөд энэ өргөдлийг хэрхэн гаргах вэ гэдгийг тодорхой хэмжээнд шийдэх ажээ. Зөвхөн судалгааны ажлыг хийхэд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулж байгаа юм. Мөн олон орны эрдэмтдийг ч урьж ажиллуулж байгаа гэх. Монгол Улсын хувьд 1970-аад оны үеэр Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сансрын хоёр байрлалд хиймэл дагуул байршуулах эрх авчээ. Мөн 1992 онд анх удаа Монгол Улс хиймэл дагуулд холбогдож, “Наран” станцаар улс орон даяар, телевиз, радиогийн нэвтрүүлгийг цацдаг болжээ.
Үүнд та гайхаж магадгүй. Хиймэл дагуул яахаараа бизнес болдог билээ гэж. Хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулснаар тухайн орны хиймэл дагуулыг бусад орон ашиглах хүсэлтээ ирүүлдэг. Үүнийг нь тухайн улсын хариуцсан байгууллагууд нь хүлээн авч хамтран ажилладаг байна. Мэдээж хиймэл дагуул ашиглана гэдэг бол асар их хэмжээний мөнгө тухайн оронд орно гэсэн үг. Тиймээс мөнгө “босгох”, хиймэл дагуулыг бизнесийн чиглэлээр хөгжүүлэх талаар гадны улс гүрнүүдээс туршлага солилцож байна. Эхний ээлжинд монголчууд Японы энэ талаар үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран ажиллаж байгаа ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай яригджээ. Үүний дагуу хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. “Эхний ээлжинд бид нэгэн зүйлийг хамтран ярилцсан. Япон улсын “NSE” компани Оснара сансрын хиймэл дагуулаа энэ оны сүүлээр хөөргөх гээд бэлтгэл ажлаа хийж байна. Япон улс бусад оронтой хамтраад газрын хяналтын системийг олноор нь байгуулах гэж байна л даа. Товчоор хэлбэл тухайн хиймэл дагуулаас маш олон төрлийн мэдээллийг олон газарт хурдан хугацаанд хүргэх боломжтой болно гэсэн үг. Тиймээс бидний хамгийн эхэнд дэвшүүлсэн санал бол газрын хяналтын системээ манай улсын нутагт бариач гэсэн саналыг тавьсан. Тэд өөрсдийн судалгаагаа хийж байгаа. Манайд нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж байна” гэж Ж.Бат-Эрдэнэ ярилаа. Мөн энэхүү айлчлалын үеэр Японы хиймэл дагуулын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд руу мэргэжилтэн явуулж, туршлага солилцох тал дээр хамтран ажиллахаар болжээ.
Судалгааны ажил дуусмагц хиймэл дагуулаа 2015 онд хөөргөж амжих уу, амжихгүй юу гэдэг нь тодорхой болох аж. “2015 онд дуусгах гээд л ажиллаж байна. Хөөргөж чадахгүй юм аа гэхэд угсрах ажил дуусчих болов уу гэж харж байгаа. Бидэнд хийх ажил их байгаа учраас нарийн хугацаа заах дэмий болов уу” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж байлаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бидэнд тодорхой болгох хэд, хэдэн зүйлс бий. Бид яг ямар чиглэлээр хиймэл дагуул хийж, түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ бүхэн судалгаагаар тодорхой болох аж. Ямар ч байсан хиймэл дагуул хийх, хөөргөхтэй холбогдуулаад МШХХТГ-аас ирэх тавдугаар сард үндэсний хэмжээний чуулган, семинар зохион байгуулахаар болжээ. Энэ уулзалт, семинарын үеэр сансар судлалын чиглэлээр судалгаа хийдэг монгол эрдэмтэд, гадны эрдэмтэдтэй санал солилцож нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилго тавьж байгаа аж.
Олон улсын хэмжэнд 60-100 сая ам.долларт нэг хиймэл дагуул “босдог” аж. Гэхдээ энэ нь яг юунд зориулж ашиглагдах вэ гэдгээс хамаараад үнэ нь хэлбэлзэж байдаг ажээ. “Хиймэл дагуул хийнэ гэдэг амаргүй ажил. Бид сая Японд айлчилж байх үеэр “NSЕ” компани хиймэл дагуул хийж байгааг харлаа. Зөвхөн угсралтын ажилдаа л гэхэд 50-60 сая ам.доллар зарцуулдаг юм билээ. Хиймэл дагуулын үнэ гэдэг бол харьцангуй. Бид хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхойлсон цагт энэ нь тодорхой болно” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан юм. Хиймэл дагуулыг хийх, угсрах ажилд шинэ технологи шаарддаг учир угсралтын зардал нэмэгдэх магадлалтай юм. Дэлхий дээр хиймэл дагуулын шинэ технологи хэдэн арван сая ам.доллараар яригддаг ажээ.
Одоогийн байдлаар Монгол Улсад Ашигт малтмалын газар, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төлбөр төлөн гадны орнуудын хиймэл дагуулыг ашигладаг ажээ. Эдгээр байгууллагууд бүгд гадны зээл тусламжаар сансрын станцыг ашигладаг байна. Гадны тусламж зогсоход, цааш хэрхэх нь эргэлзээтэй. Хэрвээ бид өөрийн гэсэн хиймэл дагуултай болчихвол ямарваа нэгэн ажил явуулахад доголдол гарна гэж айх хэрэггүй болох аж. “Гадны зээл тусламжаар сансрын хиймэл дагуулыг ашиглавал тэр мөнгөндөө таарсан мэдээ, мэдээллийг боловсруулж, үйлчилгээ үзүүлнэ л гэсэн үг” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж байсан юм. Хиймэл дагуултай болчихвол өөрсдийн хэрэгцээтэй мэдээллийг хүссэн үедээ, өндөр технологийн дагуу боловсруулна гэж ойлгож болно.
Бусад улс орнуудыг бодвол бидэнд энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин хангалтгүй. Гэхдээ БНХАУ-д яг энэ чиглэлээр зургаан хүн суралцаж байгаа бөгөөд энэ жил дахиад таван хүн сансрын технологийн чиглэлээр суралцахаар явах ажээ. Цаашдаа төрийн бодлогийн төвшинд хэлэлцүүлж, төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгахаар ажиллаж байгаа юм байна. Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр тус улсад сансрын технологийн чиглэлээр оюутан солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар хамтран ажиллахаар болжээ.
Монгол хүн сансарт хүнээ нисгээд 32 жилийн нүүр үзжээ. Тэр цагаас хойш Монгол Улс сансар, сансар судлалтай холбогдсонгүй. Харин одоо хиймэл дагуул хөөргөх талаар бодлогын төвшинд ярилцаж байна. Шаардагдах судалгааг ч гадны мэргэжилтнүүдтэй хамтраад хийж байгаа аж. Ямар ч байсан Монгол Улс сансар судлалд анхаарна гэдгээ Монгол хүн сансарт ниссэн өдрөөр ярилцаж, дараагийн хүнээ ч нисгэх талаар ярилцаад авчээ. Биднээс 32 жилийн турш хол байсан сансрын үйл хэрэг, гурван жилийн дараа бидэнд ойртож ирэх нь ээ. Гэхдээ төлөвлөсөн хугацаагаараа явбал шүү дээ.

mgl 2012-03-29 103.26.194.21
gazaraa uhaj oldog mungunuusuu iim l yumand zartsuulah heregtei shuu dee….
Ñ 2012-03-29 103.23.51.7
ÑÑÑгÑлд нийÑлÑÑ
Иргэн 2012-03-29 202.55.191.37
Монголын програмистуудаар програмаа хийлгээрэй
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-03-29 202.9.43.57
Гол нь хамгийн өргөн сонголттой .Бусад газар хямдхан байвал үнээ буулгана Компьютерландын 321 тоотод Гурван давхарт хойд шатны хажууд Дээрээс нь баахан бэлэгтэй??
Зочин 2012-03-29 112.144.186.16
ene zov shuu uuniig hiij bui humuust amjilt huse
Зочин 2012-03-29 182.160.39.75
Утаанаас эхлээд салга урагшгүй малнууд аа
Зочин 2012-03-29 182.160.39.75
Утаанаас эхлээд салга урагшгүй малнууд аа
Зочин 2012-03-29 203.194.115.200
Манайхан ажиллаад байгаарай амжилт хүсье
нууц 2012-03-29 213.228.89.122
сайд японд айлчилж цомийн хаягдал булах нууц гэрээгээ хийсэнч байж магадгуй л юм!!!!!!!!энийг л сайн мэдэх хэрэгтэй!!!!!
монгол иргэн 2012-03-29 116.203.28.132
угсрах , програмчлах бол амархан гадаадын бэлэн загварууд байна .Харин радио зурвасын ашиглалт ,хиймэл дагуулын хяналт , хөрш орон, хиймэл дагуул байрлах өндрийн радио давтамжийн харилцан нөлөөлөл , зэргийг сайн тооцвол ашиглалтын зардал их гарна . түрээслэж байгаа зардлаас хэд дахин их хөрөнгө шаардлагатай .манай улс ихэнх хот суурингаа шилэн кабелиар холбосон мөртлөө түүнийгээ 100 хувь ашиглаж чадахгүй байна . Тэгээд зөвхөн холбоо , тв ,цаг уурын мэдээ дамжуулах гэвэл лав одоо ашиглаж байгаа газрууд бүгд хүлээн авах станцуудаа өөрчилөх болно . Тэгээд х дагуулын хяналтын станц, давтамжын хяналтын станц , газрын төв станц , хүлээн авах станцууд гээд зөндөө их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно . Сайн бодоорой . Манайд мэрэгжилтэнгүүд байгаа шүү . бИД 1966 оноос эхлээд цаг уур , холбоо харилцаагаар ард түмэндээ найдвартай үйлчилгээ үзүүлсээр өдий хүрсэн . Салбарын дарга байж мэргэжилтэнгүүдийнхээ үгийг бум гадаадынханы үгийг шүтэн амьдрагч ичиж амьдар
монгол иргэн 2012-03-29 116.203.28.132
угсрах , програмчлах бол амархан гадаадын бэлэн загварууд байна .Харин радио зурвасын ашиглалт ,хиймэл дагуулын хяналт , хөрш орон, хиймэл дагуул байрлах өндрийн радио давтамжийн харилцан нөлөөлөл , зэргийг сайн тооцвол ашиглалтын зардал их гарна . түрээслэж байгаа зардлаас хэд дахин их хөрөнгө шаардлагатай .манай улс ихэнх хот суурингаа шилэн кабелиар холбосон мөртлөө түүнийгээ 100 хувь ашиглаж чадахгүй байна . Тэгээд зөвхөн холбоо , тв ,цаг уурын мэдээ дамжуулах гэвэл лав одоо ашиглаж байгаа газрууд бүгд хүлээн авах станцуудаа өөрчилөх болно . Тэгээд х дагуулын хяналтын станц, давтамжын хяналтын станц , газрын төв станц , хүлээн авах станцууд гээд зөндөө их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно . Сайн бодоорой . Манайд мэрэгжилтэнгүүд байгаа шүү . бИД 1966 оноос эхлээд цаг уур , холбоо харилцаагаар ард түмэндээ найдвартай үйлчилгээ үзүүлсээр өдий хүрсэн . Салбарын дарга байж мэргэжилтэнгүүдийнхээ үгийг бум гадаадынханы үгийг шүтэн амьдрагч ичиж амьдар
Зочин 2012-03-29 202.131.225.194
хөөргөж болноо. ашиг нь чухам юу юм бэ л гэдэг байна. бас тэрийг чинь ашиглаж, тордоно гэж бөөн зардал. зүгээр зураг мураг авах гэж байгаа бол түрээсэлчүүл болдгын ш дээ
Dondog 2012-03-29 1.25.158.3
utaagaa bagasgamaar yum, 100,000 oron suuts ni haana bnaa, daraa ni hiimel miimel daguul boloh l bailgui, uneheer busad ornii hiimel daguulj tureesleed zarlagadaad baigaa ter tootsoogoo gargaad ir haray
Зочин 2012-03-29 133.11.50.113
Temee geheer yamaa gedeg iim nuhudiig dee.
Зочин 2012-03-29 202.179.20.243
Хиймэл дагуул хэрэгтэй. Ядаж бүх үндэсний ТВ болон Радио сувагуудаа орон даяр цацна. Иргэний холбоо, цэргийн холбоо, цаг уурыг мэдээ, гал түймэрийн мэдээ гэх мэт маш олон ажлыг бага зардлаар амжуулдаг болноо. Манайд үйлдвэрлэл сайн хөгжөөгүй болохоор ихэнх иргэд нь техникийн мэдлэг багатай болохоор энэ бүгдийг сайн ойлгодоггүй, ойлгохгүй болохоороо шууд уурлаж давшилдаг бололтой.
irgen 2012-03-29 60.241.10.151
uuniig khiikh kheregtei.zasgiin gazriinkhnii iddeg sariin mongo baikhaa ene tiim uchraas uuniig tedend iduulj baisan doroo uuniig ni khiivel zokhistoi l yum .manaikhan baigaa yumaa baikhgui bolgoj dakhin mongoor toglodog er ni ed nart itgekh arga alga daa
д тэмүүжин 2012-03-29 202.179.30.132
аж үйлдвэр хөгжөөгүй хөнгөн үйлдвэрлэлээ дахиж босгохгүй болтол нь сүйтгэсэн газар хичнээн гар утас интэрнет холбоо харилцаа хиймэл дагуул байгаад ямар ч ашиггүй Хар даа одоо хүн амын бараг 80 хувь гар утастай 40 хувь нь интернет хэрэглэгч боллоо Тэглээ гээд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн үү ДНБ ний өсөлтийн өндөр хувийн үр шим нь монголчуудад биш гадныханд очиж байгаа 21 мянгаа хүртэл гаднаас зээл авч төлж байгаа шүү дээ Ёстой солиормоор
Зочин 2012-03-29 202.179.20.243
Хиймэл дагуул хэрэгтэй. Ядаж бүх үндэсний ТВ болон Радио сувагуудаа орон даяр цацна. Иргэний холбоо, цэргийн холбоо, цаг уулыг мэдээ, гал түймэрийн мэдээ гэх мэт маш олон ажлыг бага зардлаар амжуулдаг болноо.
Д ТЭМҮҮЖИН 2012-03-29 202.179.30.132
хиймэл дагуул биш унадаг дугуй хийх хэрэгтэй ш дээ Утаа гарахгүй түгжрилгүй эрүүл мэндэд сайн гээд л 1 ээс 3 км газар заавал үнэтэй машинаар давхин очих хэрэг байна уу
д тэмүүжин 2012-03-29 202.179.30.132
Юун сансар мансар Малаа сайн өсгөж махаа сайн нөөцөлмөөр байна, тариагаа их тариад хадгалах газаргүй түлш болгон шатаах гээд ноднин ярьж байсан Хүмүүсээ ажилтай болгох хэрэгтэй байна Ганцхан аялал жуулчлал гэхэд л хичнээн хүнийг ажилтай болгох билээ Даан ч энэ салбарыг дэмжих битгий хэл бүр дарамталдаг болсон Өмнө нь шийдэх зөндөө асуудал байгаа шүү Ганцхан уул уурхайд найдаж болохгүй Сөрөг үр дагаврыг нь бас сайн харах хэрэгтэй байна ш дээ
д тэмүүжин 2012-03-29 202.179.30.132
дэмий юманд татвар төлөгчдийн мөнгийг үрэхээ болиочээ Үүний оронд оношлогооны нэг сайхан эмнэлэг барчихвал ядаж манайхан урд хөрш рүү мөнгөө зөөгөөд байхгүй шүү дээ Солонгосоос монголчууд 60 сая доллар эх нутаг руугаа илгээдэг Эргээд 62 сая долларыг бид урагшаа эмчилгээнд зориулан төлж байна Ийм тогтолцоо байж болох уу Сайн боддоо Бат-эрдэнэ гээд байгаа дарга гуай
Зочин 2012-03-29 202.70.42.202
энэ аймар мэдээллийн эринд өөрийн гэсэн хиймэл дагуултай байх зайлшгүй шаардлагатай байгаа шүү.
Тийм ч дэмий зүйл биш байхаа
Зочин 2012-03-29 133.11.50.113
Ene Bat-Erdene gedeg huniig holij hutgaad baih yamar ch undesgui. Hiimel daguul huurguh gej baigaa ni ene hunii salbartaa hiij baigaa ajil. Hungun uildverlel hugjuugui baigaa ni ter salbariinhan l ajilaa muu hiij baigaagiin ilrel. Hiimel daguul huurguhuu boliloo geed orond ni hungun uildverlel hugjchihnu gej baihgui. Hungun uildverlel hugjluu geed medeelliin technologyiiin hugjil muudna gesen logic haana ch baihgui. Mongold uildverlel hugjihgui baival, Ded butssin yam, hungun uildveriin yamnaas shaardlaga asuuh heregtei. Yalanguya ter Badamjunai geh met nuhud deer baigaa tsagt yu ch uurchlugduhgui. Ene BatErdene gedeg hund amjilt husye.
д тэмүүжин 2012-03-29 202.179.30.132
ланд круйзер машин эсвэл танк ч юм уу үйлдвэрлэвэл яасан юм бэ?
TTT 2012-03-29 202.70.46.11
Энэ ажлын төлөө зүтгэж байгаа В.Болорчимэг болон түүний хамт олонд амжилт хүсье!
Монгол Улс хиймэл дагуул хөөргөхөд ойрхон байна!
Зочин 2012-03-29 103.11.192.198
amjilt husie
Зочин 2012-03-29 124.158.124.159
garjigiin unshaad ineen gutarav
Зочин 2012-03-29 182.160.39.82
Юун хиймэл дагуул Утаанаас салгаад аль
Зочин 2012-03-29 182.160.39.82
Юун хиймэл дагуул Утаанаас салгаад аль
Зочин 2012-03-29 182.160.39.82
Юун хиймэл дагуул Утаанаас салгаад аль
Guest 2012-03-29 71.198.80.110
SUKH MINI CHI SOLIOROO YU gej ug baidagdaa
Жаахан бодитой юм яримаар байна. 2012-03-29 202.55.180.3
Хэдэн юу ч мэдэхгүй гаруудын тархыг угааж улсын мөнгийг дэмий үрэхээ боливол яасан юм бэ? Сансрын холбооны нэгдсэн бодлого ч үгүй байж.
Teneg garuud 2012-03-29 202.55.180.3
Teneg garuud odoo baigaa suljeegee ogigtoi ashiglaj chadakhgui baij Bitgii hudlaa Ulsiin mungu uruud bai. Uhsen hoinoo hiimel daguul. Ene shilen cabliin suljeegee oligtoi bolgo. Yamarch Protection-gui b.na.
Зочин 2012-03-29 203.91.112.12
Тандалт судалгааний хиймэл дагуул, холбооны зориулалтын хиймэл дагуул бол ялгаатай шүү. Наад зах нь ажиллаж буй орбитын өндөр өөр өөр байдаг юм. Холбооны хиймэл дагуул бол зөвхөн дахин дамжуулагч шүү дээ. Манайх холбооны зориулалттай хиймэл дагуул ярьж байгаа байх,Сэтгүүлчээ ажлаа сайн хий л дээ.
Зочин 2012-03-29 203.91.112.12
Тандалт судалгааний хиймэл дагуул, холбооны зориулалтын хиймэл дагуул бол ялгаатай шүү. Наад зах нь ажиллаж буй орбитын өндөр өөр өөр байдаг юм. Холбооны хиймэл дагуул бол зөвхөн дахин дамжуулагч шүү дээ. Манайх холбооны зориулалттай хиймэл дагуул ярьж байгаа байх,Сэтгүүлчээ ажлаа сайн хий л дээ.
van 2012-03-29 180.149.93.12
Baterdene, Munkhbat 2 moroodloo biyluulehiin toloo mongol uls 100 saya dollar gargah bolohnee.
Зочин 2012-03-29 93.94.177.98
Том жижиг хаалтууд гарахгуй болохоор сэтгэгдэл ойлгомжгуй болоод байна. Манай ВЕБ программчлагчид еерсдее сурч программ бичиж чадахгуй хуний бэлэн макет ашиглаад ВЭБ сайт хийх гэж естой л халтура хийх юм даа. Хэзээ еерсдее юм хийж сурна даа. Тэгсэн мертлее хиймэл дагуул угсарна гээд аваад байхыг нь яана. Программаа зев, чадварлаг бичиж чадахгуй хумуус яаж дагуул удирдах программ бичих вэ дээ.
Зочин 2012-03-29 93.94.177.98
Уучлаарай сэтгуулчээ! Сансар судлал буюу дэлхийн цэнэгт 200-1500 км, соронзон мандал дэлхийн 1-10 радиус, гариг хоорондын орчинд болж буй процессын судалгаа, дэлхий орчмын хиймэл дагуулын мэдээллийг ашиглан газрын гадаргын тогтоц, ашигт малтмалын хайгуулын еренхий тойм, цаг уурын судалгаа 2 нь хоорондоо маш их ялгаатай. Тиймээс хиймэл дагуул гэдэг маань судалгаа, ашиглах зорилгоосоо хамаараад еер еер зориулалттай бутээн ашиглана. Монгол улсын хувьд холбоо, тоон ТВ мэдээлэл дамжуулах хурээнд л дагуул хеергех гээд байгаа бололтой юм.
zochin 2012-03-29 116.38.197.86
Eruul bat orshih boltugai.
Зочин 2012-03-29 203.91.112.12
Монгол улс хиймэл дагуулыг зөвхөн 1992 оноос эхлэн ашиглаагүй шүү. түүнээс өмнө ашиглаж ЗХУ-ын хиймэл дагуулыг ашиглаж байсан. Орбит станц байсан шү дээ.
Өнөөдөр хиймэл дагуулын транспондерийн сувгийг хувийн хөрөнгө оруулалттай Мобиком, Орбитнет, Инкомнет, Датаком гэх мэт улсын гэвэл МЦХК, ИНЕГ, түрээсээр ашиглаж байна. Мөн Speedcast компани Asiasat аар интернет, VPN холболтын үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр янз бүрийн хэмжээний зурвасуудыг Интелсат, Экспресс 6,