“Аида” дуурийг хоёр өдөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Аида” дуурийг хоёр өдөр тоглоно

Олон улсын театрын өдрийн тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг тоглох гэж байна. Дөрвөн бүлэг долоон үзэгдэл бүхий “Аида” дуурийг театрынхан энэ сарын 31, ирэх дөрөвдүгээр сарын 1-нд тоглох юм. Энэ удаагийн “Аида” дуурийг удирдахаар Америкаас удирдаач ирээд байгаа. Нэр нь Жиндон Кэй. Хэдийнэ манай үзэгчдийн танил болсон Америк удирдаач энэ сарын 21-нд Монголд ирсэн бөгөөд тоглолтынхоо бэлтгэлийг 100 хувь хангаад байгаа юм.

Ирэх бямба гаригт “Аида” дуурийн Аидад С.Мөнгөнцэцэг, Радамест Ч.Түмэндэмбэрэл, Амнерист Р.Доржхорол, Рамфист Б.Алтанхуяг, Амонасро Ц.Баттөр, Египетийн хаанд Ч.Чинзориг, элч Г.Шижирболд, Их тахилч Б.Уранчимэг нар тоглох юм. Харин ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Аидад Ш.Наранчимэг, Радамест Ч.Түмэндэмбэрэл, Амнерист А.Долгор, Рамфист О.Хүрэлбаатар, Амонасро Э.Амартүвшин, Египетийн хаан Ж.Бямбажав, элч М.Даваадорж, их тахилч Ш.Гантуул нар тус тус тоглох нь ээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж