“Cinema Night” үзэгчдийн хүсэлтээр дахин болно

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Cinema Night” үзэгчдийн хүсэлтээр дахин болно

Хөгжимд дуртай, сонгодог урлагт элэгтэй үзэгч, сонсогчдод үргэлж шинэ уран бүтээлээр бэлэг барьж байдаг Улсын филармонийн уран бүтээлчид энэ сарын 16-нд “Cinema NIght” тоглолтыг хийсэн. Ганцхан өдөр болсон тус тоглолтыг үзэгж амжаагүй олон үзэгчид Улсын филармонийн уран бүтээлчдэд санал тавьж, дахин тоглуулахаар болсон гэнэ. Иймд үзэгчдийн хүсэлтээр “Cinema Night” тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 13, 14-нд Улсын филармонид хийх гэж байна. Тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөг гэнэ.

Тоглолтод оскарын шагнал хүртсэн шилдэг киноны болон үзэгчдийн сэтгэлд хоногшсон дэлхийн алдартай киноны хөгжмийг симфони найрал хөгжимд найруулан сонсогчдод хүргэх юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж