
“Алтан гадас” одонгоор Аймгийн Захирагчийн албаны ахлах мэргэжилтэн М.Андрей, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн сургалтын менежер Я.Баатархуяг, Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Б.Наранцэцэг, Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан Г.Самбуудагва, “Дархан Тээвэр” ХК-ний их эмч Т.Энх-Отгон нар энгэрээ мялаалаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирал Д.Баярмаа, Дархан сумын 10 дугаар багийн иргэн Д.Лида,цэргийн гавъяаны одонгоор Дархан сумын 8 дугаар багийн иргэн, өндөр настан Я.Нэхийт, Дархан сумын 6 дугаар багийн иргэн, өндөр настан Т.Цээрэн, Дархан сумын 14 дүгээр багийн иргэн, өндөр настан Б. Шагдар нар тус тус шагнагдлаа.