Өмгөөлөгчдийг баривчлах захирамж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.28-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгчдийг баривчлах захирамж гаргажээ

Цагдаагийн удирдлагуудыг шүүх долдугаар сарын 1-ний гэх тодотголтой шүүх хурал гурав дахь удаагаа өнөөдөр болохоор товчлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгч  О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг  нар шүүгдэгчдийг зүйлчилсэн зүйл анги нь Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомж зөрчсөн гээд үйлчлүүлэгчдээсээ татгалзаж байгаагаа илэрхийлэн шүүх хурлыг орхин гарсан. Улмаар шүүх хурлаас хойш буюу өнөөдөр үдээс хойш Шүүхийн үндэсний зөвлөлөөс өмгөөлөгчдийн үйлдлийг хууль зөрчсөн, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэднийг 7-14 хоногоор саатуулан баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэдгийг тайлбарласан.

Тиймээс өмгөөлөгчдийг өнөөдөртөө баривчлан саатуулах гэж буй гэх мэдээллийг албаны эх сурвалж өгсөн юм. Эх сурвалжийн мэдээллээр Сүхбаатар дүүргийн шүүхээс өмгөөлөгчдийг саатуулан баривчлах захирамж гаргасан байна. Улмаар өнөөдөр 21.30 цагийн орчимд УДЭТ-ын өмнө хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзах үеэр баривчилна гэх мэдээлэл ирсэн боловч өнөөдөртөө саатуулахгүй болсон гэнэ. Энэ талаар маргааш Өмгөөлөгчдийн холбооноос албан ёсны мэдээлэл өгөх тухай өмгөөлөгч О.Алтангэрэл бидэнд мэдээлэв.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж